Covid-19: Вакцинжуулалтад хамрагдсан хүнд 27-28 хоногийн дараа дархлаа тогтоно
Коронавируст халдварын эсрэг 90 хувийн үр дүнтэй анхны вакциныг боловсруулсан тухай мэдээлэл дэлхий дахинд цацагдаад байна. 

Энэ талаарх мэдээллийг эдийн засагч Н.Энхбаяр орчуулж, өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.


 
-Pfizer компани ковидын эсрэг вакцины гуравдугаар шатны туршилтын урьдчилсан үр дүнгээ танилцуулж, амжилттай болж байгаа талаар мэдэгдсэн нь олон улсын зах зээлд маш эерэг дохиолол өгч, олон улсын биржид хувьцааны үнэ ханш огцом өсөхөд нөлөөлсөн.
Уг вакцины туршилтад 43.0 мянган хүн хамрагдаж, үүнээс вакцин тариулсан хүмүүсийн 90 гаруй хувьд нь дархлаа сайн тогтож байгаа туршилтын үр дүн харуулжээ.
 
Харин энэхүү туршилтын үр дүнгээс бидний хувьд анхаарах, цаашид мэдэж байх ёстой нэг зүйл байна. Үүнд:
- Вакцин нь 2 тунгаас бүрдэх бөгөөд эхний тунг тариулснаас хойш 21 хоногийн дараа 2 дахь тунг тарина;
- 2 тунг тарьсанаас хойш 27-28 хоногийн дараа ковидын эсрэг дархлаа тогтож байна гэжээ.
 
Үүнээс үзвэл аль нэг улсад вакцинийг хүлээн авч, вакцинжуулалт эхэлснээс хойш тухайн 1 хүнд дархлаа тогтох хугацаа 50 орчим хоног болохоор байна.
 
Нийт иргэдийг вакцинжуулалтын хамруулах хугацаа тухайн улсын хүн амын тоо, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас хамаарч 2-3 сар үргэлжлэх магадлалтай. Хамгийн сүүлд вакцинжуулалтад хамрагдсан хүнд  50 хоногийн дараа дархлаа тогтоно гэж тооцвол нийт вакцинжуулалт бүрэн явагдаж дуусах цаг хугацааг 3 сар бус 5 сар гэж тооцоолох ёстой гэсэн үг юм. Вакцинжуулалт хийхээр төлөвлөж байгаа улс орнууд дээрх байдлаар дархлаажуулалт үргэлжлэх цаг хугацааг тооцоолох ёстой болж байна.
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-11-13 10:14:12
    Ямар орны вакцин вэ?
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах