Хууль зөрчиж хүүхдүүдээ гадаадад сургасан ИНЕГ-ийн албан тушаалтнуудад хариуцлага тооцъё
Даргын хүүхэд дарга болж, даргын хүүхэд гадаадад сурч, тэтгэлэг авсан баримтууд үргэлжлэн нийтэд хүрсээр байна. Хамгийн сүүлд ИНЕГ-ийн тэтгэлгээр гадаад улсуудад сурсан хүмүүсийн нэр ил болоод байна. Хамгийн сонирхолтой нь ИНЕГ-аас тэтгэлэг авсан хүмүүсийн ихэнх нь давуу эрхтэй. Тэдний аав ээж, ах дүү, хамаатан садны хүмүүс хамрагдаж байгаа нь тэдэнд ийнхүү давуу эрх олгосныг харуулж байна.


Ил болсон мэдээллээр ИНЕГ-аас 2018 онд нийт 17 даргын  хүүхдийг 753 сая төгрөгөөр, 2019, 2020 онуудад нийт 1.92 тэрбум төгрөгөөр гадаадын их дээд сургуульд сургасан байх. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монголын иргэний агаарын тээврийн салбарт ажилладаг албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс байгааг эх сурвалжууд ээлж дарааллан баталж байна.

ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг журамтай. Гэхдээ уг тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн үр хүүхэд хамаатан садан, хамаарал бүхий хүмүүс хамрагдаж байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Хуулийн дагуу бол энэ тэтгэлэг олон нийтэд ил тод нээлттэйгээр явагдах ёстой. Гэтэл энэхүү тэтгэлэг иргэний нисэхийн салбартай хамаарал бүхий хэн нэгэнтэй холбоотой нэгэнд нь олддог тэтгэлэг болон хувирсан байх. Энэ бол холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж буй үйл явц юм. 

 Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,  7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм. Иймээс өөрсдөдөө эрх олгосон албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй зүйл юм. 

Хууль зөрчиж гадаадад сурсан дарга нарын хүүхдүүдтэй танилц!!!









О.ОНОН
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хб 2020-11-11 03:25:18
    НОВШНУУДЫГ ДО ЯАМ НЫХАН ШИГ ХЯДАХ ЮМСАН
  • zochin 2020-11-10 13:11:52
    ene yu ch bish xichneen house bariuldag gej sanana
  • Zochin 2020-11-10 07:37:17
    Иргэний нисэх арай дэндүү ш дээ дарга нарын хүүхдүүд л сурсан ч сураагүй улс орон дамжин сургалтын төлбөр авдаг ш дээ. Сонгон шалгаруулалт хэзээ хийж байсан.
  • зочин  2020-11-10 04:38:59
    энэ арай хэтэрч байна ард түмэний хүүхэд сургах хүсэл байвч сачий нь хүрэхгүй явж байна даа арай нөгөө төрийн өмчийг хамгаална гээд хариуцага тооцно гээд байсан...
  • Уншигч 2020-11-10 04:20:33
    Боломж хулгайлагчдыг хатуу шийтгэж, мөнгөн төлбөрийг олон нугалж төлүүлэх ёстой.