Шинэ iPhone-д зориулан жинсний халаасыг томсгохоор болжээ
Жинсэн өмд үйлдвэрлэгч «Levi's», «Uniq- 1о», «American Eagle», «LL Bean», «J Crew», «Lee» зэрэг нэртэй фирмийн дизайнерууд шинэ iPhone ухаалаг утсанд зориулан жинсэн өмдний халаасыг томсгохоор ажиллаж эхэлсэн аж.
 
Учир нь өмнөх загварын ухаалаг гар утаснуудаас том дэлгэцтэй iPhone 6, iPhone 6 Plus утас нь жинсэн өмдний халаасанд багтахгүй байгаа юм. Шинэ загварын гар утас худалдан авсан хүмүүс олон нийтийн сүлжээнд утас нь өмдний халаасанд багтахгүй байна гэсэн гомдол бичсэн гэнэ. Тиймээс fashion-брэндүүд хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн өмд үйлдвэрлэхэд бэлэн хэмээн хэлсэн аж.
 
Гэхдээ том халаастай жинсэн өмд худалдаанд хэзээ гарах нь тодорхойгүй байгаа ч дээрх мэдээ iPhone 6 утасны эздийг баярлуулжээ. Дашрамд дурьдахад iPhone 6 утас 138x67, iPhone 6 Plus нь 158x78 мм-ийн хэмжээтэй юм. /Business Insider/
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.