.jpg)
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгийг хэрхэн үргүй зарж буй баримтууд нийтэд хүрч, шүүмжлэл дагуулж байна. Үүнээс үүдэн тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд албан тушаалын хариуцлага тооцох асуудал сөхөгдсөн.
Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараагийн захирал хэн болох вэ? гэх асуудал хөндөгдөж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр “Эрдэнэт үйлдвэр”-ийн дараагийн захирал болохоор “хөөцөлдөж” эхэлсэн сурагтай. Тус үйлдвэрт жил хагасын хугацаанд онцгой байдал тогтоосон. Гэвч энэ оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрхийг нээсэн шийдвэр гаргасан.
Иймээс өнгөрсөн есдүгээр сарын эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэр гаргаж, “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан юм. Өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсгийг ахлахаар болов.
Дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаяр, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нарын хүмүүсийг томилсон юм.
Тэгвэл хоёр сарын өмнө томилогдсон Ж.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах ажлын хэсгээс гарах өргөдлөө өгсөн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Ийнхүү ажлын хэсгийн ажлаа хүлээлгэн өгч байгаа нь Ж.Энхбаяр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар очих төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэнэ.
Өнгөрсөн УИХ-ын сонгуульд ЖДҮ-ийн асуудлаасаа болж нэр дэвшиж чадаагүй хэд хэдэн хүн бий. Тэд сонгуулийн үр дүн гарч МАН үнэмлэхүй олонх болохтой зэрэгцэн тус бүрдээ албан тушаалаар “шагнуулсан”. Тэдний дараагийнх нь Ж.Энхбаяр болж байна. Түүнд намынхан Монголын ганц саалийн үнээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлын албан тушаалыг өгөхөөр зэхсэн нь энэ.
О.ОНОН
Оллоо.мн