ЗӨСҮТ ОХУ-аас явуулын 2 дахь лабораторийг хүлээн авлаа
ЭМЯ-ны харъяа ЗӨСҮТ, ОХУ-ын Эрхүү хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн хоорондын хамтын ажиллаагааны хүрээнд ОХУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээний хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа билээ.
 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын ЗГ-аас буцалтгүй тусламжаар Монгол улсад нийлүүлж буй чиргүүлтэй камаз автомашинд суурилсан явуулын цогцолбор лабораторийг Эрхүү хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн хариуцан үйлдвэрлэгч, тээвэрлэгчийн төлөөлөлтэй хамт Алтанбулагийн боомтоор 2020 оны 11 дүгээр сарын 6 –нд оруулж ирлээ.
 
ЭМЯ, ЗӨСҮТ халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан уг лабораторийг хүлээн авах арга хэмжээг 11 дүгээр сарын 7-ний өдөр зохион байгууллаа.
 
Энэ үйл ажиллагаанд хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн ЗӨСТ, Алтанбулаг дахь гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлж байна.
 
Иж бүрэн тоноглогдсон уг лаборатори нь зоонозын халдварт өвчнүүдийн болон дэлхий нийтэд цартахал болоод буй COVID-19 халдварын оношилгоо, хариу арга хэмжээнд бодит хувь нэмрээ оруулах тул цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна.
 
Лабораторийг нийлүүлсэн ОХУ-ын ЗГ, арга хэмжээг зохион байгуулсан Эрхүү хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.В. Балахонов болон түүний багт гүн талархал илэрхийлье.





С.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-01-16 01:01:19
    маш бодитой тусламж явуулын юм чинь маш хэрэгтэй
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах