Хөдөө аж ахуйн бирж цахим бүртгэлийн системтэй болохоор 1 тэрбум 200 сая төгрөг шилжүүлжээ
Төрийн мөнгөөр туйлагчдын цуваа үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд ХХААХҮ-ын яамны Шилэн дансны мэдээлэл олон нийтэд хүрлээ. Тухайлбал, ХХАХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйн бирж блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны платформ хийлгэхээр Ай Түүлс ХХК-д 1 тэрбум 200 сая төгрөг шилжүүлжээ.
 
Блокчэйн технологи нь гүйлгээ бүртгэдэг цахим бүртгэлийн систем юм. Төрийн байгууллага шинэ технологи нэвтрүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нэг тэрбум 200 сая төгрөгөөр хэдэн жилийн настай, хэр хүртээмжтэй зүйл хийж байгаа нь анхаарал татаж байна.



Жилийн тэрбум төгрөгийн орлогыг арайхийн бүрдүүлдэг тус газрын хувьд бүх орлогоо ганцхан хувийн компанид шилжүүлчихэж байгаа дүр зураг ийнхүү олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Яамдуудын бөөрөнд наалдсан үйл ажиллагаа нь нийтэд танил биш тус газрын хувьд ийнхүү чимээгүйхэн оршиж, төсвийн мөнгөөр туйлж байна. 


 
 О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.