Яг жилийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр олон улсад шившгээ тарьсан. Сануулахад, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-ын онгоцны буудал дээр баригдсан байдаг. Тэрбээр Индонез улс руу томилолтоор явж байсан бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүд багтсан томилолтын багийнхан согтуурч онгоцны үйлчлэгч, 20 настай эмэгтэйн өгзгөнд нь хүрсэн асуудал дэгдсэн. Улмаар Кorean Air компанийнхан Д.Одбаярын үйлдлийн талаар цагдаагийнханд мэдэгдэж, Инчоны нисэх буудлын хоёрдугаар терминал дээр газардах үед нь баривчилсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан.
Тухайн үед Өмнөд Солонгос дахь Монгол улсын Элчин сайдын яам дипломатуудын халдашгүй эрхийн талаарх “Дипломат харилцааны тухай конвенц”-ийн дагуу Д.Одбаярыг баривчлах ёсгүй гэж мэдэгдсэн бөгөөд улмаар түүнийг сулласан байдаг.
Д.Одбаяр эх орондоо Цэцийн даргын суудлаа хүлээлгэн өгсөн ч Цэцийн гишүүн хэвээрээ үлдсэн юм.
Учир нь Монгол Улсын хуулиар Цэцийн гишүүнийг огцруулах чөлөөлөх гурван л үндэслэл бий. Нэгдүгээрт, гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны дараа албан тушаалаас нь чөлөөлдөг. Хоёрдугаарт, нас барсан тохиолдолд, өвчний учир, эсвэл өөрөө сайн дураараа өргөдлөө өгсөн тохиолдолд чөлөөлөх хуулийн зохицуулалттай.
Цэцийн даргын бэлгийн дарамт үзүүлсэн асуудал дээр Өмнөд Солонгосын тал нотлох баримт байхгүй гээд торгууль төлүүлээд буцаасан. Харамсалтай Монгол Улсын хуульд бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэг гэж үздэггүй. Иймээс Д.Одбаярт хуулийн хариуцлага хүлээлгүй өнөөдрийг хүрсэн.
Монгол Улсын нэр хүндийг шороотой хутгаж шившиг болгосон ч тэр ийнхүү суудалдаа шигдэн үлдлээ.
О.ОНОН
Оллоо.мн