УОК: Хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүй
Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан /2020/11/07/ болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан,  “КОВИД-19” цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ.  Мөн коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй тул УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй байна.

  Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс аймгийн Боршоо боомтыг түр хааснаас хойш УОК-ын Нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг дээрх боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Дээрх хоёр боомтыг гарагийн зохицуулалттай нээх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэл, соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээн зэрэг олныг хамруулсан үйл ажиллагаанд очсон иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах, амны хаалт зүүлгэх зэрэгт хяналт тавьж ажиллахыг нийслэл, аймгуудын удирдлагуудад анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kkkkk 2020-11-12 05:07:26
    Тэр концертийг зохион байгуулагчдад эруу уусгээчээ Хэн зовшоорсон юм оркууд дуугаа нутагтаа очиж дуул
  • ?? 2020-11-09 04:26:56
    Ийнхүү өөрсдийгөө тайвшруулж суутал чинь дотооддоо халдвар алдвал яах юм бэ??? Хэн хариуцлага хүлээх юм бэ?? "Хариуцлага" гэж шоронг хэлж байна шүү!!!