Б.Махбалд оноосон ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэв.
 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд 13 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм.
 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгохоор шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энхбат 2020-11-08 11:57:54
    Ийм хүн хогнууд гараад ирсэн ч хохирогчдийн ах дүү гомдолтой ,шийдвэр шударга бус байсан гэж үзвэл төлбөр өгвөл новшийн толгойг аваад үзүүлж шийтгэж болно шүү:
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхбат 2020-11-07 11:55:56
    Free Mahbal! Free MeatPen!
    162.158.165.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-11-07 10:34:44
    Энэ алуурчныг юунд нар үзүүлж , түмэн олныг бухимдуулна ве ! Тээр жил санхүүгийн хорооны даргыг нухсан Түмэнгэрэл шиг л чадхийлгээч ээ !!! Эргүү тэнэг шүүгчи...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2020-11-07 10:11:19
    HUNII SAIHAN HANIIG ALCHIHAAD ICHIHED YADGIIN...UGSUN YLIIG N DUUGUI EDEL. UHSENEES L DEER BH...HEREG HIIHDEE BODOJ BAI...ERGUU MAL MIN I.
    108.162.250.126
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-11-07 04:00:00
    XM XM XM XM MMMMMMMMMMMMMMMMM
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-11-07 03:57:41
    Ireh zun choloologdoh hoino heden ch jil bgad yahav dee.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах