Шилэн дансны шинэ баримтууд задарч, шинэ жилийн арга хэмжээг хориглосон долоо хоног
 ТӨҮГ-ийн хөрөнгөөр удирдлагууд нь хэрхэн туйлж байгаа баримтууд үргэлжлэн олон нийтэд хүрсээр байна. Сургалтын төлбөр, эмчилгээний зардал, архины тендер гээд байж болох бүхнийг төрийн мөнгөөр худалдан авч, үрэн таран хийж байгаад хариуцлага нэхсэн долоо хоног өнгөрч байна. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Бүх эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм олгож эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр болсон билээ. "Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих, бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон билээ. Энэхүү хууль арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс буюу даваа гарагаас эхлэн хэрэгжихээр боллоо.

Эрдэнэтийн удирдлагуудын зарласан согтууруулах ундааны тендер шуугиан дагуулав

Долоо хоногийн баасан гарагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын хэрэгцээнд 205 сая 168 мянган төгрөгөөр Hennessy XO, VSOP 464 шилийг авах тендер зарласан нь нийтэд ил боллоо. Хэдийгээр тус үйлдвэр нь өөрийн буудал амралтын газартай ч энэ тендер нь зөвхөн удирдлагын хэрэгцээнд гэсэн тодотголтойгоор зарлагдсан байгаа нь ийн анхаарал татаж байна. Мөн өнгөрсөн 2019 онд томилолтын зардалд нэг тэрбум 655 сая төгрөг, сонин сэтгүүл захиалгад 618 сая төгрөг, хүлээн авалтын зардалд 557 сая төгрөг, зар сурталчилгааны зардалд нэг тэрбум 2211 сая төгрөгийн зарцуулсан нь өнгөрсөн долоо хоногт ил боллоо.

Дотооддоо коронавирусний халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Манай улс дотооддоо коронавируст халдвар алдаагүй цөөхөн орны нэгээр нэрлэгдээд байсан. Тэгвэл баасан гарагийн Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагч халдвар авсан. Түүний хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Манай эмч, сувилагч нар коронавирусний халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног тутамд ээлжлэн багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гарсныхаа дараа 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагддаг. Халдвар илэрсэн сувилагчийн ажлаа хийж байх хугацаан дахь 14 хоногийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид хамт ажиллаж байсан багийг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна" гэсэн мэдээлэл өглөө. Иймээс Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг дагаж мөрдөхийг холбогдох албаныхан сануулж байна. Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд л тэмдэглэнэ Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар коронавируст халдварын эрсдэл өндөр байгаа учир шинэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ зохиохгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Иргэдийн эрүүл мэнд, амь нас чухал учир эрсдэлийг тооцож үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Шинэ жилийн үеэр үйлчилгээний салбарынхан хэвийн горимоор ажиллах юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 12 дугаар сарын 18-наас 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амарна. Нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ хангаад байгаа аж.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-11-07 06:55:07
    шууд автоматаар бүртгэдэг болгоо. хүн гараараа яаж л бол яаж өөрчилнө шүү дээ. НӨАТ сугалаа гэж бас л баас гарууд өөрчилөөд тохируулаад байгаа шүү дээ.
  • иргэн 2020-11-07 04:52:19
    Одоо шилэн дансны гүйлгээг УИХ-н гишүүдээс эхлээд дарга нар яаж өөр нэр, төрийн байгууллагаар дамжууланх гэх мэт нуух аргаа олсон учир хувийн халаасаа түнтийлгэ...
  • Haha 2020-11-07 04:21:41
    Dampuu dampuu