Богд уулын арын дугуйн замаар автомашинтай зорчих зөрчил гарсан тул хамгаалалт хийжээ
Богд уулын унадаг дугуйн замд хамгаалалт хийсэн байна. Тодруулбал, Богд уулын арын зам дагуу шинээр тавигдаж байгаа унадаг дугуйн замаар автомашинтай иргэд, жолооч нар маш ихээр зорчиж, зөрчил үүсгэж байжээ. Иймд тухайн ажлыг гүйцэтгэж байгаа байгууллагатай уулзан, туузан хаалтыг яаравчлан байршуулж тухайн унадаг дугуйн замыг хамгаалах ажлыг хийлгэжээ.

 Унадаг дугуйн зам нь автомашины асфальтан замаас нимгэн хийгдсэн учраас дээгүүр нь автомашинтай иргэд зорчих нь замыг эвдэх эвдэх эрсдэлтэйг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхааруулав.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-11-07 01:34:28
    Үхэр монголчууд гэж нэрлэгдээд байдаг чинь ийм л учиртай шүү дээ!!!
  • Тайж 2020-11-06 09:12:06
    Угаасаа зураг төслөө хийхдээ хашлагатай л хийх ёстой шүү дээ!Бид хэзээ юм хийж сурнаа?Заавал нэг дутуу дулимагхан юм хийнэ.Үргэлж хоёр ажил хийнэ күйе мөн!!!
    • Мал 2020-11-06 16:23:18
      Чам шиг мулгуу малууд байгаа цагт монгол энэ хэвээрээ байна. Хамгаалалт хийсэн ч дайрна даа
  • Зочин 2020-11-06 08:49:32
    Яаг үнэн хэзээ засарна аа
  • muusain orcuud 2020-11-06 08:23:52
    hashij baihgui l bol m a l shigee l ywah durtai tng garuud haa saigui