Удаа дараа хууль бусаар жонш олборлож буй байдлыг таслан зогсоожээ

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборлосон асуудал удаа гарч байгаа тул холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд тус газарт Дундговь аймгийн нэр бүхий иргэд хууль бусаар ухаж, ашигт малтмал олборлож байсныг нутгийн иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж таслан зогсоосон. Түүнчлэн энэ оны наймдугаар сард дахин хууль бусаар ухаж зөөвөрлөж байсныг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Мөрөн сумын удирдлагууд таслан зогсоож, техник хэрэгслийг хураан авч, журмын хашаанд саатуулжээ. Гэвч 10 хоногийн өмнө буюу 2020 оны 10-р сарын 19-20-ийг шилжих шөнө дахин хууль бусаар ухсан байна.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц. Идэрбат нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, нэн даруй экологийн үнэлгээг хийлгэж, булах хэрэгтэйг сануулан экологийн үнэлгээ хийх шаардлагатай хөрөнгийг аймгийн төсвөөс гаргуулах, хохирлыг нөхөн төлүүлж төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ. Тухайлбал, “Хэнтий ус” ХК, “Харгуй” ТӨХК, “Өндөрхаан Хот тохижилт” зэрэг байгууллагын техник хэрэгслийг ашиглан булах ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон байна. Улмаар байнгын манаачтай болгох, байгаль орчны байцаагчтай болгох зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-11-07 03:12:50
    Жоншны нөөц ихтэй байж магадгүй газар байна гэж нэг том гар сонирхож эхэлждээ. 1-2 жилийн дараа лиценз нэрээр тэр том гар авах байх. Урьд нь Говь-Алтайд болсон....
    162.158.7.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-11-06 11:35:13
    Huuliar shiitgej, horongiig huraa
    162.158.62.54
    Мэдэгдсэн Хариулах