Ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Түмэн-Аюушийн Батмөнх, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Доржсүрэнгийн Үүрийнтуяа, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа нийгмийн асуудал хариуцсан орлогч Дэмбэрэлийн Дэлгэрбаяр, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Пүрэвжалын Энхбат. Эдгээр хүмүүс бол Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд.
Тэд өнгөрсөн 2019 онд томилолтын зардалд нэг тэрбум 655 сая төгрөг, сонин сэтгүүл захиалгад 618 сая төгрөг, хүлээн авалтын зардалд 557 сая төгрөг, зар сурталчилгааны зардалд нэг тэрбум 2211 сая төгрөгийн зарцуулсан байна. Олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа эдгээр үргүй зардлуудыг гаргасан хүмүүс бол тус үйлдвэрийн удирдлагууд, буюу дээрх нэр дурьдсан хүмүүс.
Эдгээр хүмүүс төрийн мөнгийг, төсвийн хөрөнгийг ингэж үрэн таран хийсэн. Төрийн өмчийн компанийн хөрөнгийг хувийнх юм шиг захиран зарцуулсан. Иймээс тэд бол ухамсартайгаар хариуцлага хүлээх хүмүүсийн тоонд багтана. Гэтэл тэдэнд хариуцлага тооцох асуудал огт хөндөгдөхгүй байгаад нийгмийн сүлжээ хэрэглэгчид бухимдалтай байна.
Дээрх хүмүүсээс хамгийн түрүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг толгойлж байгаа Х.Бадамсүрэн албан тушаалаа ашиглан төрийн хөрөнгийг үргүй зарсан үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх анхны хүн. Тэр бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын данснаас өөрийн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр 102 сая төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн. Өндөр үнээр мөнгөн аяга, сандал худалдаж авсан гээд олон хөдлөшгүй баримтын эзэн. Ийн төрийн хөрөнгийг хувийн юм шиг захиран зарцуулсан баримтууд хөвөрсөөр байна. Улстөрийн соёл өндөр хөгжсөн оронд бол төрийн хөрөнгөөс ганц зоос дутаасныхаа төлөө, ард түмнээсээ толгой бөхийн уучлалт гуйж, ажлаа өгдөг. Гэтэл Х.Бадамсүрэн тэргүүтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд таг чиг. Иймээс энэ асуудлыг холбогдох хууль хяналтынхан хийгээд Төрийн өндөрлөгүүд анхааралдаа авах хэрэгтэй байгааг сануулах нь илүүц биз. Төгсгөлд нь сануулахад “Эрдэнэт үйлдвэр” бол Х.Бадамсүрэн нарын хувийн өмч биш Төрийн өмчит үйлдвэрийн газар юм.
О.ОНОН
Оллоо.мн