Монголын Үндэсний их сургуульд торгууль ногдууллаа
Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэж  өөрсдийгөө тодотгож, цахим хуудас  болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн байна. Энэ нь Зөрчлийн тухай хуульд  хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг  хориглосон  зүйл заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын үед тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байгаа юм.  

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монголын Үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэх зар сурталчилгаа түгээсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул  Монгол Үндэсний их сургуульд  тус хуульд заасны дагуу торгууль ногдуулав.
 

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.