Сүүлийн хэдэн жил байнга улстөрийн зөрчилдөөн, сандал ширээний асуудлаас салдаггүй байсан дүүрэг бол нийслэлийн Баянзүрх дүүрэг. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тус дүүрэгт МАН олонх болсон. Улмаар дүүргийн МАН-ынхан Н.Баярмөнхийг дүүргийн Засаг даргаараа томилох шийдвэрт хүрсэн байна. Тэгвэл Н.Баярмөнх гэж хэн бэ?
Түүнийг тодотгох зүйл бол намтраас илүү бэл бэнчин.
Н.Баярмөнх зургаан тэрбум 587 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Тодруулбал, түүний нэр дээр гурван орон сууц, гурван үйлчилгээний зориулалттай байгууламж, нэг авто зогсоол бий. Н.Баярмөнхийг гэх айл жилийн 500 сая хол давсан орлого олдог.
Тэднийх Toyota Land Cruiser 200, Toyota LEXUS RX330 маркийн хоёр машинтай бөгөөд эдгээр нь 232 сая төгрөгийн үнэлгээтэй.
Баянзүрх дүүргийнхний хувьд хамгийн их асуудал болдог зүйл бол газар. Гэтэл шинэхэн Засаг дарга Н.Баярмөнх нь нэг тэрбум 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй, дансандаа 151 сая төгрөгтэй. Старжин ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Старжин компани нь соёл, урлаг, спортын үйл ажиллагаа, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ, зочид буудал, цайны газрын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй юм.
Түүний хувьд өмнө нь нэг жил Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Мөн 2008 оноос хойш тус дүүрэгт төлөөлөгчөөс сонгогдож ажилласан намтартай нэгэн.
О.Онон
Оллоо.мн