
"Новотел" зочид буудал
09:30 цагт "Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх" төслийн хаалтын ажиллагаа болно. Утас: 88082470, 91119757
Соёлын яам
10:00 цагт Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв
10:30 цагт “Карьер экспо-2020” хөдөлмөрийн яармагийн хэвлэлийн хурал болно. Утас: 99736124
“Монгол ньюс” мэдээллийн төв
11:00 цагт Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг авдаг байсныг албан ёсоор халсан тухай Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт “Ажилчдын нэгдсэн төв” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийнэ.
12:30 цагт Олон улсын сэтгүүлч, академич, соёлын тэргүүний ажилтан Л.Энхтүвшин өөрийн бие даасан тоглолтын талаар хэвлэлийн хурал хийнэ.
МҮЭ-ийн Соёлын төв ордон
14:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ойн дурсгалын хөшөөний нээлтийн ёслол болно. Утас: 99027019
“Монгени” цогцолбор сургууль
14:30 цагт Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулна. Утас: 99736124, 99543586
2 дугаар сургууль
15:30 цагт Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулна. Утас: 99736124, 99543586
С.Цог