Сүүлийн өдрүүдэд сурагчдын нэгдүгээр улирлын амралтын эхлэх хугацааг урагшлуулах тухай мэдээлэл гараад байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралт тогтоосон хугацаандаа эхлүүлэх шийдвэр гарсан байна.
Энэ талаар БСШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн “ЕБС-ийн сурагчдын эхний улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-нд хичээллээд эхлэх хуваарьтай байгаа. Албан ёсоор энэ хугацаагаа барьж ажиллахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарлаа. Боловсролын цахим шилжилтын хүрээнд улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн ирцийн бүртгэлийг авч нэгтгэдэг болсон. Энэ ирцийн мэдээллээ ЭМЯ-д хүргүүлж хамтран ажиллаж, холбогдох шийдвэрүүд гарч байгаа” гэлээ.
О.ОНОН
Оллоо.мн