Онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувь болгож нэмэв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ

-
     Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. 
 

-       Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцон олгож байсныг 30 хувь болгож нэмэв.  

-       Алслагдсан аймаг, сумын онцгой байдлын байгууллагад  томилогдон ажиллах алба хаагчид албан тушаалын үндсэн цалингийн 50 хувиар тооцож таван жилийн хугацаанд улирал бүр нэмэгдэл олгож байх журмыг батлав. Өөр аймаг, суманд томилогдон ажиллаж байгаа 860 гаруй алба хаагчийн 10 хувь нь айлын хажуу өрөөнд, 35 хувь нь түрээсийн орон сууц, 50 хувь нь түрээсийн хашаа байшинд, таван хувь нь байгууллагын орон сууцанд амьдарч байна. Алба хаагчдын 81 хувь нь цалингийн зээлтэй, гэр бүлийн гишүүдийн 74 хувь нь ажилгүй гэсэн судалгаа гарчээ. 

-       Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, 50-69 хувь бол 60 дахин, 70-аас дээш бол 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэг удаагийн нөхөн олговор олгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цагдаа 2020-11-04 05:41:28
    цагдаа яасан бэ? өдөр тутам алхам тутам эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа штэ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах