Утаагүй, угааргүй Улаанбаатарт амьдрах боломж байгаа юу?
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх ажлыг үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадсан. Гэвч угаарын хийн хордлогоос үүдэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал гарсаар байна.

Иймээс мэргэжилтнүүдийн зүгээс энэ асуудлаас гарах олон гарц шийдлийг эрэлхийлж байна. Төрийн зүгээс энэ сарын 1-ээс эхлэн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Үүнтэй уялдан иргэд цахилгаан халаагуур хэрэглэх нь хамгийн оновчтой шийдэл гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна. 

Тухайлбал, шөнийн цахилгааны хөнгөлөлтийг ашиглан цахилгаан хуримтлуулж халаалтаа шийдэх гарц бол гэр хорооллын иргэдэд хамгийн ойр боломжит хувилбар юм.

Жишээ нь, “Монватт” компанийн санал болгож буй “Эко тулгат” зуух.Сүүлийн жилүүдэд иргэдээс хамгийн өндөр үнэлгээ авч байгаа бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байна. Энэ нь агаарын бохирдлоос хамгаалах, хорт утаа ялгаруулдаггүй “эко” төхөөрөмж гэдгээрээ онцлог. Шөнийн цагт ашиглагдахгүй байгаа эрчим хүчийг ашиглан монгол гэрт зориулсан дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж юм. 
Тэгвэл иргэд энэ төхөөрөмжийг авахад ямар бэрхшээл тулгарах вэ? Үүнд шийдвэр гаргагчийн оролцоо юу байх вэ? гэх  асуултад хариулах шаардлагатай болно. 

Энэхүү бүтээгдэхүүний хувьд зах зээл дээр 2 сая 580 мянган төгрөгөөр борлуулагддаг. Иргэдийн хувьд бэлэн мөнгөөр эсвэл банкны зээлд хамрагдах боломжтой. Мэдээж банкны шалгуур жирийн иргэдийн хувьд өндөр босго. 

Иймээс БОАЖЯ болон Монголбанкнаас энэ чиглэлд анхаарал хандуулж, зээлийн босгыг намсгах шаардлага үүснэ. Үр дүнд нь нийслэлийн агаарын бохирдол буурч, иргэд угаарын хийн аюулаас ангид амьдарна гэсэн үг. Тэгэхээр жил бүр утаагүй түлш үйлдвэрлэх ажилд асар их зардал гаргаж, нүсэр бүтэцтэй ажиллахаас илүүтэй энэ мэт төхөөрөмжийн эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь Эко Улаанбаатарыг бий болгоход шат ахисан шийдвэр шийдэл болох нь дамжиггүй. 

"ЭКО ТУЛГАТ" ЗУУХ




О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-11-04 08:41:31
    Энэ жил утаа байхгүй болсон байна.Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн нэг л ажлын том амжилт.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах