Л.Оюун-Эрдэнэ сайд аа, “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож юу шийдэв?
 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан дэгдэж 2019 оны гуравдугаар сард Засгийн газар тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Харин өнгөрсөн сард онцгой дэглэмийн хугацаа дуусгавар болсон.  Учир нь цэцийн шийдвэр онцгой дэглэм тогтоохдоо үндэс болгосон хуулийг түдгэлзүүлсэн юм. 

Тэгвэл онцгой дэглэм тогтоосон хугацаанд ямар асуудал шийдсэн бэ? 

Онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хэрхэн дураараа дургисан нь олон нийтэд ил болоод байна. Экс Ерөнхийлөгчийн номыг  25 сая төгрөгөөр худалдан авч, Х.Бадамсүрэн дарга нь охиныхоо сургалтын төлбөрийг төлүүлж, найман сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлж мөнгөн аяга худалдан авсан байх. Энэхүү их хэмжээний үнийн дүн бүхий төрийн хөрөнгийг хэрхэн үрэн таран хийж буй баримтууд үргэлжилсээр байна.  

2019 оны жилийн эцсийн тайланг авч үзэхэд нэг тэрбум 655 сая төгрөгийг томилолтын зардалд, хүлээн авалтын зардалд 557 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ бол жилийн 365 өдрийн өдөр бүр нь найрлаж, аялж зугаалсан уу гэмээр баримт.  

2019 он гуравдугаар сард тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ сайд сүр дуулиантайгаар мэдээлэл хийж байв. Гэвч онцгой дэглэм тогтоосон энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөхцөл байдал өмнөхөөсөө дээрдсэнгүй. Удирдлагууд идэж ууж, хэдэн зуун саяар нь наргиж цэнгэж өнгөрөөсөн байх. 

Онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн жил зургаан сарын хугацаанд яг юу хийв, үйлдвэрийн нөхцөл байдал, санхүүгийн ил тод байдалд ямар өөрчлөлт гарав.  ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд “Эрдэнэт” үйлдвэрт авсан онцгой дэглэмийн  талаар ярих хуулийн шүүхийн байгууллага шалгаж байгаа” гэх тайлбарыг л өгдөг. Тэгвэл хууль шүүхийн байгууллага шалгаад ямар ямар баримтуудыг ил болгож, ямар зөрчлүүдийг илрүүлсэн бэ? гэх асуулт хариулт нэхэж байна

Учир нь дэглэм дуусахтай зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр хэрхэн туйлж байгаа баримтууд нийтэд ил боллоо. Үүнээс үүдэн онцгой дэглэмийн багийнхан юу хийж, ямар үр дүн гаргав гэх асуулт урган гарч байна. 

 

О.ОНОН

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2020-12-27 01:48:32
    БИДНУУС, ЗАХИРЛУУД НЬ ОНЦ ИХЭЭР ИДЭХ ЯВДАЛ БАЙСАН, ҮҮНИЙГЭЭ ХЭД ДАХИН ДАВУУЛАН БИЕЛҮҮЛСЭН ГЭХ ҮҮ ДЭЭ,
  • Зочин 2020-11-05 14:49:48
    Онцгой нөхцөл тогтоож онц ихээр идэцгээв
  • Дарь 2020-11-05 12:31:23
    Онцгой дэглэмийн үед ингэж дургиж бгаа нь ард нь найдвартай хүн бгаа гэж найдах найдвар бждээ! Тэр нь хэн бэ?????
  • gulug 2020-11-05 07:51:43
    ene amisgaa bol hamgiin hudlaa huuramch pop shees
  • zochin 2020-11-04 12:01:35
    Хувьчилахаас татгалзсан Нямдоржтонгуудын саалийн үнээ болоо л өнгөрөө ард түмэнд угаасаа падгүй
  • Zochin 2020-11-04 09:39:03
    ЗГХЭГ н дарга энэхүү попор нөхрийг шалгах хэрэгтэй бүх юманд хошуу дүрж ашиг хонжоо хайж бдаг нөхөр юмаа энд тэнд шахсан маш олон хүн бна
  • Alah yl heregtei b.a! 2020-11-04 09:17:45
    MONGOL hulgaich nariin garaar orood duuslaa! Abilgalchdiig zovhon alah yl zogsoodog ym
  • Худалч 2020-11-04 09:03:44
    Ах нараа хулгай хийх боломж бүрдүүлсэн гавьяатай....бас сайн худлаа ярьж сурсан байна...
  • ЗОЧИН 2020-11-04 08:21:00
    ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ТЭГЭЭД ЯАЖ ЧАДАХИЙМ ТА НАР
  • зочин 2020-11-04 08:14:06
    ганцаардсан байх аа даа, нөгөөдүүл нь шахаанд оруулаа биз
  • Zochin 2020-11-04 07:21:39
    Унэхээр энэ нохор буруутай шуу дээ онцгой уед захирал дангаар юм хийхгуй энэ нохорт хариуцлага тооцох хэрэгтэй шуу
  • Зочин 2020-11-04 04:54:00
    Энэ шоучны балаг барагдахгүй ээ: Эрдэнэт, Хэнтий дэх олон төслүүд, Оюу Толгой ....
  • ХУУЛЬЧ  2020-11-04 02:29:41
    ОНЦ БАЙДАЛ ЗАРАЛЖ АЖИЛЛАСАН БОЛ ҮР ДҮНГ НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ УЧИРТАЙ ДАА,,,,ТЭГЭЭД Ч ЯАЖ ЭНЭ АРГА ХЭМЖЭЭ ЯВСАНГ ШАЛГАХ ЭРХ МОНГОЛЧУУДАД БИЙ ДЭЭ
  • Худал поп 2020-11-04 01:45:04
    Худалч Оюун-Эрдэнээр удирдуулсан улс хаа ч хүрэхгүй. Монгол мөд мөхнө. Энэ үнэн үг.
  • ?! 2020-11-04 01:07:04
    Битүүлж байгаад ямар ч хяналтгүйгээр цадталаа хусаа биз???
  • Амгалан 2020-11-04 01:03:41
    Мөсөн ууоын орой нь шүү гэж албаны хүн тв гээр ярьлаа. Арай л шуналтай хөдөлчихжээ