ТӨБЗ-ын газрын дарга Б.Цэнгэл та, ажлаа хийнэ үү!
Төрийн өмчийг түйвээж, төрийн хөрөнгөөр туйлж байгаа жишээг бид сүүлийн өдрүүдэд хангалттай сонсож, харж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн Г.Ёндон, Х.Бадамсүрэн, эмчилгээ нэрээр их хэмжээний зарлагыг төрийн данснаас гаргуулсан  Д.Дэлгэрбаяр, төрийн мөнгийг баруун солгойгүй үрсэн Х.Бум-Эрдэнэ гээд  буух эзэн буцах хаягтай хууль бус үйлдлүүд  олон нийтэд ил боллоо. 

Гэтэл төр хийгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга  Б.Цэнгэл та  нүдэн балай чихэн дүлий. Төрийн өмчийг хувийнх юм шиг захиран зарцуулж байхад эрхэм дарга та хаана явав. Танай газрынхан хэнд хяналт тавьж, хэнийг хариуцаж ажиллаж байсан хэрэг вэ? Танай байгууллага зөвхөн төрийн өмчит газруудад томилгоо хийдэг  үүрэгтэй биш биз дээ. Тэднийг хэрхэн яаж ажиллаж байгааг хянах үүрэг бий. 

 Монгол Улсад 102 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд 13, Сангийн яамны харьяанд 6, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд 83 төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байна.

Төрийн өмчийн эзэд нь олон нийт. Тийм учраас олон нийт буюу өмчийн эздийнхээ өмнө төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа нээлттэй, худалдан авалт нь ил тод, үйлчилгээ нь элдэв чирэгдэлгүй, шуурхай байх ёстой. Төрийн өмчийн компанийн захирлуудад хувийн компанийн захирлуудынх  шиг эрх ямба, элдэв хангамж байх ёсгүй. 

Гэтэл тэд ард түмний өмчийг зөвхөн арвижуулах, компанийг ашигтай ажиллуулах үүргээ умартан хоноцын сэтгэлээр хандсан гэдэг Шилэн дансны баримтуудаас харж болно.

Төрийн өмчийн компаниуд, түүний удирдлагуудаас болж төр хамгийн муу менежер гэх хаягтай болж байна. Өнөөдөр Монгол улсад байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд ихэнх жил алдагдалтай ажиллаж ирсэн. Цаашид алдагдалтай ажилласан алдалдал үргэлжилнэ. Учир яагаад, юунаас болж алдагдалтай ажилласныг шалгаж тогтоон буруутай эздэд нь хуулийн хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй. Үүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хийх ёстой. Гэвч тэд хийгээгүй чадаагүй. 

Эдийн засгийн хүндрэлтэй өнөө цаг үед ч тэд зогсолтгүй идэж уусаар байна. Хувьдаа завшсан, үргүй зарсан гээд тоо томшгүй баримтуудын ийнхүү ил боллоо. Эцэст зарим нь өргөдлөө өгч, нөгөө хэсэг нь авсан мөнгөө буцааж төлөх гэнэ. Яг ийм хариуцлагын тогтолцоо асуудлаас гарах арга зам мөн үү? Төрийн өмчийг хувьдаа завшиж, үрж үрэгдүүлсээр байх болно гэдгийг сануулах нь илүүц биз. 

 

О.ОНОН

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-11-07 00:50:50
    Yu gej hiihevdeee.. iiiim yumand itgeeed suuujiidag mongolchuuud ugaasaaaaa hulduuuuu garuuuud....
  • АХ 2020-11-04 11:27:45
    АУДИТЫН БАЙГУУЛЛАГА ХААНА ЮУГАА ХИЙГЭЭД БАЙНА. БӨӨС ТҮҮХИЙН ОРОНД ИМ ТОМ ЮМ АНД ОР Л ДОО.
  • иргэн 2020-11-04 03:08:51
    Төрөөс Хулгай хийх боломж л судалж суудаг шүү дээ,Угаасаа одоогийн Төрийн бодлогод өмнөхөөсөө дээр,өөр юм огт алга байхад эд нар нь тэдний л гар хөл шүү дээ.
  • Irgen 2020-11-03 11:14:51
    Ene hun gaalid darga bj bgd baahan saihan ur huuhdiidiig munguur avch haad 60 d huuhdiin amidral r togloson hugiin novsh mongold ATG yag ajlaa hiidegch bolu
  • Иргэн 2020-11-03 09:29:53
    Хонь чоноор мануулнаа гэж мэдэх үү, малчин Монголчууд аа
  • Хогийн гар 2020-11-03 08:31:23
    Авилгачин луйварчин
  • Өө 2020-11-03 08:06:35
    Энэ Цэнгэл гэж нөхөр чинь өөрөө жинхэнэ хээл хахуулиар амьдраад өдий хүрч яваа луйварчин. Тээврийн газрын дарга байхдаа л тавантолгойтранс ххк иас 80сая өг гээд...
  • зочин  2020-11-03 04:09:36
    төрийн өмчит хувьцаат компаниудын дүрэм журмыг бүгдийг жигд болгож мөрдүүлэх хэрэгтэй өөрсдөө баахан дүрэм журам хийчихээд түүгээрээ идэж уугаад байгаа нь ойлг...
  • МАН-аас завшигч 2020-11-03 03:27:55
    Энэ Цэнгэл гэч Хүрэлсүхийн найз гээд МАН-аас завшигчдын нэг. Төмөрзамд ч ажлаа хийдэггүй гар ТӨБЗГ-т Баяр-Эрдэнэ гэж дунд гарын авилгачин бий. Ажлаа хийдэггүй....
  • !!! 2020-11-03 01:04:32
    Bi gej neg Bug gesen sheeg suuj b na daa ho ! Ha ha ha
  • зочин 2020-11-03 00:54:48
    Наад хүн чинь сүр Данзан юу гэнэ тэрийг л хийнэ. Өөрөө мэдэж ажил хийж чадахгүй
  • зочин 2020-11-03 00:52:55
    төрийн бодлого буруу байгаагаас энэ хүн дуугүй байгаа байх гэж бодож байна учир нь ТӨХК нууд дандаа тухайн яам тамгын газрынхаа харъяанд хамааралтай тэнд мэдэж ...
  • Ө 2020-11-03 00:52:00
    Наадах чинь хараваас ажил хийх хүн биш байна дөө!!!