Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөр төлүүлсэн тэрбумтан Х.Бадамсүрэн

Хоохорын Бадамсүрэн. Насаараа төрийн албанд дарга голдуу алба хашсан. Өнөөдөр Монгол Улсын ганц саалийн үнээ гэгдэх Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Х.Бадамсүрэн гэх эрхэм төрийн мөнгөөр хэрхэн туйлж байгаа нь олон нийтэд ил болсон. Бүр тодруулбал, Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн охин Буянжаргалын сургалтын төлбөр 102 сая төгрөг төрөөр төлүүлж, мөнгө аяга,  массажны сандал  гээд их хэмжээний үнийн дүн бүхий мөнгийг дан Эрдэнэт үйлдвэрийн данснаас шилжүүлсэн байгаа юм.

 Тэгвэл Хоохорын Бадамсүрэн гэгч төрийн мөнгөөр туйлагч өөрөө хэдий хэр бэлчинтэй вэ? 

Х.Бадамсүрэнгийнх жилийн 700 сая хол давсан орлоготой. Хоёр амины орон сууц, гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг байгууламж, нэг оффис, нэг ферм, нэг гэр, нэг авто граж, хүлэмж, өвөлжөө, хаваржааны гурван газар гээд тоймгүй толгой дараалсан их хөрөнгө нь хоёр тэрбум 780 сая төгрөгөөр үнэлж байна.  Таван хошуу малын төрөл төрлөөр нь өсгөдөг. Тэднийх 269 сая төгрөгийн малтай бөгөөд мэдээж төрийн том алба хашдаг эрхмүүдийн нэгэн адил хурдан удмын 40 адуутай. Өмчлөх эрхтэйгээр хоёр байршилд, эзэмших эрхтэйгээр хоёр байршилд газартай. Түүний үнэт эдлэл нь  305 сая төгрөгөөр үнэлэгддэг. Дансандаа 199 сая төгрөгтэй тэрбээр өнөөдрийн байдлаар зургаан компаниас хувь эзэмшиж байна. Тусгай зөвшөөрлийн болон нэг патентын эрхтэй. 

 Төрд жил ажиллахдаа ихэнхдээ удирдах алба хашсан тэрбээр төрөөр тэжээлгэж, өөрийн хөрөнгөө хурааж хуримтлуулсаар тэрбум тэрбумтнуудын тэргүүн эгнээнд бичигдэж байна. Гэвч тэр тэргүүн баячуудын зангараг заасангүй. Зай завсаргүй төрийн мөнгөнөөс хумсалж, тансагласаар байна. Өнгөрсөн 40 жилд хэчнээн мянган татвар төлөгчийн мөнгө Хоохорын Бадамсүрэн гэх эрхмийн тав тух, тансаглалд зориулагдсаныг  гэдгийг таамаглаж хэлэхэд бэрх. Ямартай ч түүнийг тэрбумтанд болж, таван хошуу малыг төрөл бүрээр өсгөж, алт мөнгийг авдар авдраар нь хураахад ард түмний хүчин зүтгэлээр үнэлэгдсэн “хөлстэй” татварын мөнгө их хувь нэмэр оруулсныг сануулах нь илүүц биз. 

О.ОНОН

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Badarch 2020-11-03 11:10:25
    Buudaj alahad bagadah hvn bna
  • Үнэн 2020-11-03 10:35:41
    Эрдэнэтийн дарга нар бүгд л хагартлаа баяждаг даа. Отгонбилэг, Дорлигжав гээд явж өгнө дөө...
  • zochin 2020-11-02 07:07:55
    Ene ystoi uhej bn avilgach shunaltan ymaa.orost bol orosiin mafiud shuud buudsan bgaa.
  • ? 2020-11-02 03:25:08
    Энэ золигийг халах хэрэгтэй л байна, гэтэл оронд нь өлөн чоно шиг улайрсан банди нар гарч ирээд 100 дахин их хулгайлах байх даа?!?
  • зочин 2020-11-02 03:01:48
    Хөсрий өвгөн мөнх юм шиг
  • ОГЦОР 2020-11-02 02:04:52
    Дараа нь үхэж далд ор төрөөс төрсөн тэрмбумтан хулгайч Бадамсүрэн