Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай  мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн Хуралд нэр дэвших хүсэлтэй иргэний хувьд дээрх хугацаанд тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлж, сонгогдох эрхээ эдлэх боломжгүй болгожээ. Тодруулбал, хууль тогтоогч тус хуулийг батлахдаа түүний хэрэгжих боломж, бусад хуулийн зохицуулалт хоорондын харилцан уялдааг хангаагүйгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар баталгаажсан иргэдийн сонгогдох эрхийг хязгаарласан  байна Үндсэн хуулийн цэц үзээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн дүгнэлтийг  гаргав.

Харин уг хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчөөгүй байна гэж үзлээ хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хулгайч Нанзаддорж 2020-11-02 02:07:37
    Цэц гэж хогийн сав. Хулгайч Нанзадорж, худалч пялдага солонго гээд олигтой амьтан алга
  • жирийн иргэн 2020-10-31 15:42:40
    Иргэдээ ялгаварлан гадуурхахгүй байх тухай үндсэн хуулийн заалт чинь хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаанд илт зөрчигдөж байгааг анхаарч засаач дээ...
  • Иргэн 2020-10-31 11:31:40
    Цэцийн гэх хэдэн амьд үхдэлүүд , амьсгалын голнууд мнгл түмний төлөө юу хийж бдг юм болдоо !!?? Засагтайгаа таарсан хэдэн малгайтай малнууд , дээлийн голууд...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-10-31 09:23:10
    Sugardaggui Sugar, Onjigo Odbayar g.met nohduud undsen huuli hamgaallaa uy
  • Энэ 2020-10-31 09:14:56
    Энэ солонгос хүүхний бөгс бариад балрах шахсан амьтан энэ цэц ухаантай юмандаа байж л бгаам уу???