Наранцэцэгийн Алтаншагайг  СХД-ийн Засаг даргаар томилов
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит хурлаа хийн тус дүүргийн Засаг даргаар  Наранцэцэгийн Алтаншагайг томилсон байна. 

Н.Алтаншагай нь  Нийслэлийн  Монгол Ардын Намын дэд даргаар 2018 оноос хойш ажиллаж буй бөгөөд орон  нутгийн сонгуулиар  НИТХ-ын  13 дугаар тойрог  буюу СХД-ийн Баянхошуу бүсээс  сонгогдсон юм.  Нийслэлийн  МАН-д улс төрийн ажилтнаар  ажлын гараагаа эхэлсэн  Н.Алтаншагай тус намын анхан шатны нэгжээс хотын намын хорооны дэд дарга хүртлэх шат шатны байгууллагад  ажилласан туршлагатай. 

Тухайлбал,  Нийслэлийн  МАН-ын Улс төрийн ажилтан,  ахлах  ажилтан,  зохион байгуулалтын хэлтсийн дарга,  СХД-ийн  МАН-ын  хорооны дэд дарга,  тус дүүргийн Засаг даргын  орлогч,  Нийслэлийн  МАН-ын  хорооны дэд даргын албыг хашиж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-д сонгинохайрханчуудыг төлөөлөн  ажиллахаар  сонгогдоод байгаа юм. 
 
О.Онон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.