Хэлэлцэх асуудалгүй учир чуулган хуралдахгүй
Хуваарийн дагуу өнөөдөр чуулган хуралдах товтой. Гэвч энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг өчигдөр хэлэлцсэн учир өнөөдөр  хуралдахгүй юм байна. Харин дараах ажлын хэсгүүд, дэд хороо  хуралдана.

09.00 цагт:  Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.

12.00 цагт: Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

15.00 цагт: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 350 тоот өрөөнд болно.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2020-10-30 05:37:48
    ЧУУЛГАН ХУРАЛДАХГҮЙ Ч ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ШАЛГАХ БИЗ,,,,,УРДЬ ИХ ХУРАЛ ШИГ ШИРЭЭНИЙ АРД ЦОМЦОЙЖ ХУРАЛ БОЛГОНООР ПОПДОХГҮЙ БАЙЛГҮЙ,,,...
  • Amar 2020-10-30 03:50:43
    Ийм улс төржөөгүй иргэдэд хэрэгтэй мэдээлэл нийтлэж байгаа Оллоо-ийн сэтгүүчдэд баярлалаа.
  • с 2020-10-30 02:47:14
    монголд асуудлаар дүүрэн байхад юу вэ