Өнөөдөр: Хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын талаар хэвлэлийн хурал хийнэ

“HOLIDAY INN” зочид буудал


09:00 цагт:Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллагааны /GIZ/ нийгэмлэгтэй хамтран "Гагнуурын мэргэжлийн стандартын хэлэлцүүлэг-2020" арга хэмжээ зохион байгуулна.

БЗД-ИЙН 97-Р СУРГУУЛЬ


09:20 цагт ГССҮТ-өөс санаачлан хэрэгжүүлж буй ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэй "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ" сэдэвт сургалтын нээлт болно.

“МИШЭЭЛ ЭКСПО” төв


09:30 цагт: "ITM" аялал жуулчлалын үзэсгэлэн болно.

ШУА-ийн хүрээлэнгийн нэгдсэн II байр


10:00 цагт ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн философийн тэнхим, Монголын философийн холбоо хамтран “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Утас: 99717977, 99827787

Байгаль орчны, судалгаа шинжилгээний төв


10:20 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, 2020-2024 онд хийж, хэрэгжүүлэх ажилтай танилцана. Утас: 91965599, 99153766

ШУТИС-ийн VIII байр


10:00 цагт “1000 инженер-ажлын байр - 2020” өдөрлөг хоёр дахь жилдээ зохион байгуулагдана. Утас: 99832535, 80063208

Үндэсний урлагийн их театрын байр


10:30 цагт Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нээлтийн хэвлэлийн хурал болно. Утас: 88031639 89998103

MN-мэдээллийн төв


11:00 цагт “Монголын оюутны спортын V наадам”-ын зохион байгуулалтын талаар хэвлэлийн хурал хийнэ.

ЭМЯ


11:00 цагт "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

11:30 цагт “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн нээлт болно. Утас: 88108953

12:00 цагт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих “Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн зохицуулалт”-ын талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99070502

13:00 цагт: Төрийн дээд одон медаль гардуулна. Утас:88108953

С.ЦОГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.