Монголбанкны хөрөнгөлөг хянан шалгагч Д.Ганбат
Таван орон сууцтай,  үйлчилгээний зориулалтын дөрвөн газартай  Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбат орон байрны нөхцөл сайжруулах урамшуулах авчээ. Энэ бол баримтаар ил бол зүйл.

Бүр тодруулбал, Монголбанкын ахлах хянан шалгагч Д.Ганбат нь давхар Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хорооны гишүүн гэх  алба хашдаг. Иймээс түүнд орон сууцны нөхцөл сайжруулахаар 45 төгрөгийг Х.Бум-Эрдэнэ дарга тушаал гаргаж өгсөн байна. Зүгээр л бэлэглэсэн. Тавын таван орон сууцтай хүн орон сууцны нөхцөлөө сайжруулахаар төрийн өмчит компаниас их хэмжээний мөнгийг авсан. Гэхдээ Д.Ганбат гэх эрхмийн хувьд энэ их мөнгө биш. Учир нь  Д.Ганбатынх гэх айл жилийн 350 гаруй сая төгрөгийн орлоготой.  

 Яг энэ нөхцөлд орон сууцны нөхцөл сайжруулах дэмжлэгийг авч байгаа Д.Ганбат, тушаал гаргагч Х.Бум-Эрдэнэ нартай ёс суртахууны хэм хэмжээний тухай ярих ч шаардлага алга.  Жирийн нэг төрийн албан хаагч найман хувийн зээлэндээ нухлуулж, бор хоногийн үдэж байна. Гэтэл Монголбанкинд ахлах хянан шалгагч гэх Д.Ганбат гэгч ийнхүү үл хөдлөхүүдийг бэлгэнд голдуу авч, 40,50 саяар орон сууцны нөхцөл сайжруулах урамшуулал авч байгаа үйл явцад уншигч та дүгнэлт хийх биз.

Сонирхолтой нь, Д.Ганбат гэх эрхмийн эзэмшилд байгаа үл хөдлөхүүд ихэнх бэлэглэлийн журмаар түүнийх болсон. 93-700 метр квадрат орон сууцыг, үйлчилгээний зориулалттай байгууламжийг тэр бэлгэнд авдаг.  Ямар учраас  эдгээр үл хөдлөхүүд түүнд бэлгийн замаар ирдэг гэдгийг хууль хяналтынхан тодруулах биз.

Үл хөдлөхүүд нь тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэж, 10 гаруй компанид хувь эзэмшиж, дансандаа хэдэн зуун саяыг хадгалж, сая саяаар нь бусдад зээлүүлж, хэд хэдэн га-аар газар эзэмшиж буй төрийн алба хаагч ямар учраас ингэж хөрөнгөжив. 





О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-11-03 12:35:48
    Монгол банканд 30-д жил ажилласан хүнд ийм зэргийн юм байх байлгүй дээ УИХ-ын гишүүдийн идэж уусныг авч чадахгүй байж
    172.69.135.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-31 10:45:41
    чадаж байгаа юманд арга бхгүй гэдэг чинь энэ бна да.1 л өдөр нүгэл чинь нүдээр гарахвий дэ.яасан идэж ууж цаддаггүй мангас вэ
    162.158.165.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэбат 2020-10-30 10:02:05
    Сайхан шуналын микроб байна
    162.158.119.186
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-10-30 05:35:33
    Банк, ББСБ-хан иргэдийг өндөр хүүгээр щулж баяжиж ард иргэдийг ядуурлын ирмэг рүү түлхэж бна
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-30 04:58:50
    Шуналын тулмаа.......
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхагва 2020-10-29 22:51:27
    Ийм хогийн юмнуудаас болж банкууд дампуурч байгаа юм. Хамаг булхайг нь хахуулиар нууж хэвийн байна гэж хадгаламж эзэмшигчдийг хуурч төөрөгдүүлж
    172.68.146.137
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2020-10-29 10:31:31
    Ядарсан ард түмнээ яаж амьдарч байгааг дарга сайд нар газар дээр нь очиж үзэж баймаар юм. Тэгвэл энэ мэт даварсан үйлдэл гарахгүй шүү дээ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-29 10:16:19
    Завхарсан юм. Гэтэл жирийн хөдөлмөрийн хүмүүс яаж амь зууж байна. Энэ чинь зүгээр л дээрэм биш үү?
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-29 06:59:56
    ийм бэлэн авилгын хэрэг байхад нөгөө АТГ хаана явна вэ
    162.158.167.29
    Мэдэгдсэн Хариулах
  • АТГ 2020-10-29 05:36:33
    ийм бэлэн жишээнүүд байхад АТГ гэдэг газар юу хийж байдаг юм болоооооооо ?
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-10-29 05:32:24
    Банкуудыг шалгаж байна гээл баахан хахууль авна бас Монголбанкнаас 175,000,000 төгрөг орон сууцны дэмжлэг гээд авсан шд дахиад нэмээд 45,0 сая авдаг шунахай юма...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-10-29 05:08:25
    Хумсаа нуусан бурхи бн
    172.69.10.181
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗОЧИН  2020-10-31 06:31:20
      тоочоод бай тоочоод бай өөр чадах юм та нарт байхгүй үхрүүдээ хонь шиг номхон үхээнц монголчууд та нар яахийн бид идсээр байх болно
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах