Монгол Улс хуучин машины хогийн цэг болсныг НҮБ батлав

НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (UNEP) байгууллага хуучин автомашины экспортын талаар дэлхий дахинд хийсэн томоохон судалгааныхаа тайланг мягмар гаригт танилцуулжээ.  Хуучин машины экспортоор дэлхийд Европын холбоо, Япон, АНУ тэргүүлж байна. Эдгээр улсууд 2015-2018 онд 14 сая хуучин автомашин экспортолжээ. Тодруулбал, нийт хуучин автомашины экспортын 54 хувийг Европ, 27 хувийг Япон, 18 хувийг АНУ эзэлж байна.

Япон улс 2015-2018 онд 3.8 сая буюу жилд дунджаар 963 мянган хуучин автомашин экспортолдог юм байна. Монгол Улс 2017 онд 29467,  2018 онд 37136 гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашиныг Япон улсаас импортолсон үзүүлэлтээрээ нэгдүгээрт жагсав.

Манай улсын импортолсон машины ихэнхийг “Toyota Prius”  загварын автомашин эзэлжээ. Тухайлбал, 2012-2016 онд гибрид автомашины импорт гурав дахин нэмэгдэж, 57 хүн тутамд нэг хуучин приус ногдож байсан юм. Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож буй “Toyota” Prius загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин машин байна.  Мөн Японоос импортолсон автомашинуудын талаас илүү  хувь нь “Toyota Prius” байна гэсэн дүн гарчээ.

Монгол Улсын хуучин машины импорт өссөн шалтгаан нь Засгийн газар нь ийм төрлийн машинаас онцгой албан татвар болон агаарын бохирдлын татвар авдаггүйтэй холбоотой гэжээ. Мөн Монгол Улсыг автомашины насжилтад хязгаар тавьдаггүй, агаарын бохирдлын стандартгүй, импортын автомашиныг зохицуулах бодлого сул хэмээн дүгнэсэн байна. Ийн  Монгол Улс Японы хуучин машины хогийн цэг болсныг НҮБ баталж, дэлхий дахинд зарлалаа. Мөн Япондоо 7-8 жил унаад ашиглалтаас гарсан “хог”-ийг эх орондоо авчирч дахин хэдэн арван жил ашиглаж байгаа, байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар их хортой энэ асуудалд огт санаа тавихгүй байгаа талаар ч дээрх тайланд дурдсан байв.

Хуучин автомашин нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоосон асуудал болоод  байгаа юм. Үүнээс гадна дундаж орлоготой орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр байна.  Тодруулбал, хуучин автомашины улмаас жилд 58 сая хүн осолдож, 20-50 сая нь гэмтэж бэртжээ. Улмаар энэ нь 15-29 насны залуусын үхлийн шалтгааны наймдугаарт орж байгааг ДЭМБ баталсан байна.  Мөн осолд орж тахир дутуу болсноос дэлхийд 70 сая хүн ядуусын эгнээ рүү шилжсэн гэсэн аймшигт дүн гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-10-30 08:19:53
    Niitiin unaa tohitoi buguud haa saigui zogsool baidag bol zaaval huviin mashin unah shasrdlagagui sh dee.
  • Zochin 2020-10-30 03:02:41
    odoo huuchin mashin importoo zogsooh tsag bolson ene ni tugjreld nen tustai hunii ami nasand iluu olziitei huuchin avar osold orson eldev sosogtou mashin end ir...
  • зочин 2020-10-29 14:35:03
    Шинэ машин 3 өрөө байрны үнэтэй байнашдээ.Амьдрал мэдэхгүй аа.Ард түмэн шинэ машин худалдаж авах бинчин алга.Хуучин машинаар аж ахуй ажлаа явуулхаас өөр гарцгүй...
  • Zochin 2020-10-29 07:21:24
    Ard tumnii buruu bish. Tur zasagiinx. Ajiltai orlogotoi bol
  • Зараа 2020-10-29 05:37:17
    Гаалийн татвараар улсын төсвийн овоо хэсгийг бүрдүүлдэг. Төсвийг эргээд улс даяараа, тэр дундаа дарга нарын тансаглалд илүүтэй зарцуулна гээд хүрд эргэлдэнэ...
  • Нэр ш дээ, ядаргаа 2020-10-29 05:31:22
    НҮБ биднийг арай хогийн цэг гэж хэлээгүй байлгүй дээ. Сэтгэлийн хөөрлөөр буруу зөрүү юм бичихээ боль. Хог болсон машиныг дахин боловсруулдаг үйлэр нээгдсэн шүү....
  • Ард 2020-10-29 04:50:01
    Энийг хуулж бичлээд яах, харин хятадад буй "зоомон" билүү түүнийг бичвэл нэг гарцсан, би Хуучиныг нь авна гээд байж байгаа, Должингуай асуудал олон талтай бай...
  • Зочин 2020-10-29 04:06:35
    Энэ бол бид ядуугийнхаа хирээр амьдарч байна гэсэн үг. Ямар нэг аргаар мөнгөтэй болсон хүмүүс хуучин машины импортыг зогсоож, шинэ машинаараа чөлөөтэй зугаал.
  • zochin 2020-10-29 03:46:38
    mashin unah sonirhol bainaa ad-d shine mashin avah mongogyi baijiij tolgoigoo tsenegleh estoi bish uu
  • ХУУЛЬЧ  2020-10-29 03:23:32
    МОНГОЛЫН ХУУЛЬ 3 ХОНОГ,,,,,, ТҮҮН ДЭЭР НИЙТЭЭР ЯДУУРСНЫ ЗОВЛОН ,,,ТЭГЭЭД БИДНИЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛ АФРИКИЙН ОРНУУДААС ДООШ ОРЖ БАЙГААГИЙН ШИНЖ ДЭЭ ,,,,,
  • зочин 2020-10-29 02:59:27
    Буруу рультэй, цахилгаан хөдөлгүүртэй хуучин машиныг эсэргүүцье гэвэл Та сонгосон УИХ - ын гишүүнээ шаард. Тэд Таны үгийг авдаг бол шийднэ.
  • ?!? 2020-10-29 02:57:31
    Буруу руль нь гол зовлон биш, монголчууд ядуу байгаа нь төмрийн хог худалдаж авахад хүргэж байгаа юм!!Иргэд олонх нь шинэ машин авах чадваргүй нь үнэн биз дээ?!...
  • Anhaar 2020-10-29 02:29:13
    Onoodroos ehleed buruu rulitei Avto mashin Mongoliin Hileer BUU oruulaachee arai dendlee shuu ! ES aa !
  • Зочин 2020-10-29 02:07:00
    Үнэхээр тийм байна шүүдээ. Энэ хуучин машины импортод хяналт тавимаар байна. Машины батерэй хэдэн жилийн дараа аюул дагуулна шүү