Төлөвлөгөө ёсоор Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал өнгөрсөн зун нээгдэх байв. Гэвч өнөөдрийг хүртэл дуншсаар байна. Гэтэл үйл ажиллагаа нь эхлээгүй уг нисэх буудалтай холбоотой санхүүгийн ноцтой баримтууд ил болжээ. Иймээс тус нисэх онгоцны буудлын албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Өнгөрсөн оны сүүл энэ оны эхэнд тус газарт Үндэсний аудитын газраас холбогдох шалгалт хийж, маш ноцтой зөрчлүүд илрүүлжээ. Нийт 110 сая төгрөгийн өртөгтэй хийгдсэн уг шалгалтаар ланд крузер, микро автобуснуудыг өндөр үнээр худалдаж авсан гэх мэт маш олон зөрчлүүд илэрсэн бөгөөд энэ асуудалтай холбогдуулан нисэх буудлын албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн нь энэ юм.
Бас нэг зүйл бол Хөшигийн хөндийн нисэх буудлынхны хувьд өнгөрсөн 2018,2019 онуудын Шилэн дансны хөтлөлт хаалттай буюу огт хөтлөгдөөгүй байна. Харин энэ онд хийгдсэн гүйлгээний ихэнх хувийг тус онгоцны буудалд авсан тавилгуудын төлбөр тооцоо эзэлж байна. Мөн “Сонгодог гоёл” гэх компанид сар бүр түрээсийн төлбөр шилжүүлж байгааг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал төрийн өмчит хувьцаат компанийн Шилэн дансны мэдээллээс харж болно.
Ийнхүү бүрэн ашиглалтад ороогүй их хэмжээний буюу бусад оронд баригдаж буй ижил төстэй нисэх буудлуудаас хэд дахин өндөр өртгөөр босож буй Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай холбоотой санхүүгийн зөрчлүүдийг хууль хяналтынхан хэрхэхийг харах л үлдлээ.
О.ОНОН
Оллоо.мн