Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын албан тушаалтнууд нэг тэрбум төгрөгөөр Land Cruiser  худалдан авсан уу?
Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгуулж буй. Он удаан жилээр дуншиж байгаа уг төсөлд томоохон төсөв санхүүгийн зөрчил гарсан талаарх баримтыг өнөөдөр байнгын хорооны хуралдааны үеэр дэлгэлээ. Тодруулбал, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨК-ийн төсвийн үрэлгэн зардалтай холбоотой хэд хэдэн мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Үндэсний аудитын газраас тодруулга авахыг хүслээ. 

Тэрбээр “Хөшигийн хөндийн нисэх буудалтай холбоотой хэд хэдэн асуудал байна. Нэг тэрбум төгрөгийн үнэтэй ланд крузер, тэрбум төгрөгийн үнэтэй микро автобус байдаг  гэж байна. Нисдэг үү, сэлдэг үү, хуягласан хамгаалалттай юу, мэдэхгүй. 600-700 мянган төгрөгийн үнэтэй гар станц, 130 гаруй сая төгрөгийн үнэтэй жорлонгийн суултуур авсан гэж байна. Энэ бүхнийг Үндэсний аудитын газраас шалгасан уу? БНХАУ-ын Улаанцав гэх газар найман хоолойтой онгоцны буудал босчихсон байна. Гэтэл Хөшигийн хөндийн нисэх буудал гурав дахин өндөр өртөгтэй. Энэ нисэх буудлын нэрээр ирсэн бараа материал өөр хотхоны чимэглэл болж хувирсан гэсэн яриа хүртэл байна. Энэ үнэн үү. Хариулт авмаар байна” гэлээ

Үүнд Үндэсний аудитын газраас “ Хөшигийн хөндийн нисэх буудалд бид гүйцэтгэлийн аудит хийсэн. Аудитаар 980 сая төгрөгийн үнэтэй ланд крузер автомашин, өндөр үнэтэй станцуудын асуудлууд гарч ирсэн. Энэ аудитын дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. Өртөг өндөртэй худалдан авалттай холбоотой асуудлуудыг АТГ-т өгсөн байгаа” гэсэн хариулт өглөө.



О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bolderdene 2020-10-29 22:51:29
    HU nam hulgaailahgui bol uur uu hiihiin.
    162.158.155.209
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-10-29 03:59:59
    Нэг биш олон машин авч үнэ өндөр гарсан юм байлгүй дээ
    162.158.166.222
    Мэдэгдсэн Хариулах
  • k 2020-10-29 02:18:00
    Иймэрхүү луйварчингуудыг яллах төр байна уу
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-29 00:04:56
    Тэнэгүүд ичгүүр сонжуургүй дарга болох гэж зүтгэдэг шалтгаан ердөө л энэ. Хятад шиг хэдэн хүн цаазлаад, шоронд хийхийг хийгээд явбал нэг зогсоно.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-10-28 10:31:26
    Монголчуудад ус агаар мэт хууль татвар төлөгчдийн хяналтын хууль мөн татвар төлөгчдийн хяналт одоо үндэсний хөрөгөтөн төрсөн энэ хууль системийг гаргаачээ
    172.68.146.125
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-10-28 10:08:31
    Дарга эрх мэдэлтнүүд нь хэдэн зуун сая тэр бумаар нь хулгай хийгээд, хэрэг нь хэрэгсэхгүй болоод өнгөрнө, жирийн иргэн өчүүхэн хулгайлбал хэдэн жил шоронд...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-10-28 09:22:38
    Монгол хүн ер нь хулгай хийхгүй байж огт чадахгүй юмаа даа? Бүр цусанд нь шингээстэй араншин юм уу? АТГ маш хурдан шалгаад үнэн бол хатуу шийтгэх хэрэгтэй!!!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-28 07:48:23
    Хаха энэ одоо юу вэ Хятадуудаас хураасан арьсыг Тагнуулд байхдаа хулгайлж зараад хөөгдсөн гар ш дээ
    172.69.135.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Anhaar 2020-10-28 07:35:22
    Shalga bas dahin shalga !!! ATG , Zagdaa Tanguul shalgaa naad Hhumuusee !! Ezentei shuu !!!
    172.69.135.31
    Мэдэгдсэн Хариулах