30 сая төгрөгөөр иог хийсэн ТӨҮГ-ын даргын тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн өмчийн хөрөнгөөр туйлсан даргад хариуцлага тооцох тухай асуудал сөхөгдөөгүй байна.
Сануулахад, Хадгаламжийн даатгалын корпораци Х.Бум-Эрдэнийн тушаалаар 500 сая төгрөгийн урамшуулал, дээр нь нэмээд спорт заалны төлбөр, мөн иогийн төлбөр гээд төрийн мөнгөөр туйлж өгсөн нэгэн. Гэтэл уг ТӨҮГ-ийн төсвийн ерөнхийлөн захирагч Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар хариуцлага тооцох асуудлыг хөндөөгүй байна.
Сануулахад, Хадгаламжийн даатгалын корпораци Х.Бум-Эрдэнийн тушаалаар 500 сая төгрөгийн урамшуулал, дээр нь нэмээд спорт заалны төлбөр, мөн иогийн төлбөр гээд төрийн мөнгөөр туйлж өгсөн нэгэн. Гэтэл уг ТӨҮГ-ийн төсвийн ерөнхийлөн захирагч Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар хариуцлага тооцох асуудлыг хөндөөгүй байна.
Хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Төсвийн тухай хууль
14.2.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1.жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах;
14.2.2.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох;
14.2.3.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах;
14.2.4.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн бүх төрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах;
14.2.5.өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах;
14.2.6.хөтөлбөрийн үр дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг гарган, Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
14.2.7.өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллага, Засгийн газрын тусгай сан, гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
14.2.8.хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тайлагнах;
14.2.9.хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаарх тайлангсанхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
14.2.10.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
О.ОНОН
Оллоо.мн