Хятадыг хөгжүүлэх Ши Жиньпинийн шинэ стратеги юу байх бол?

Хятадын ирэх таван жилийн улс төр, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах Коммунист намын Төв хорооны хаалттай хурал даваа гаригт эхэлсэн. Өндөр түвшний энэ хурлаар 2021-2025 онд баримтлах Хятадын 14 дэх “Таван жилийн төлөвлөгөө”, сүүлийн 30 жил буюу 2050 он хүртэлх эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх алсын харааг  хэлэлцэн батлах юм.

Ши Жиньпинээс бусад Хятадын эрх баригчид өмнө нь ийм урт хугацааны төлөвлөгөө дэвшүүлж байсангүй. Ши Жиньпин ирэх таван жилийн төлөвлөгөөгөө “Дэвшилтэт хөгжлийн динамик” хэмээн нэрлэж, эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд дотоод болон гадаад худалдааны холбоог сайжруулж, уян хатан болгохоор зорьжээ.  Мөн шинжлэх ухаан, технологиийн салбар тэр дундаа биотехнологи, сансар судлал, сэргээгдэх эрчим хүч, 5G сүлжээ, ухаалаг утсыг хөгжүүлэхэд өндөр технологи буюу хиймэл оюун ухааныг ашиглах юм байна.

Саяхан болсон улс төрийн товчооны мэдэгдэлд “Бид илүү өндөр чанар, их үр ашиг, тогтвортой байдал, шударга, аюулгүй байдлыг хангасан хөгжлийг эрэлхийлэх ёстой. Бид хурд, чанар, үр нөлөө, аюулгүй байдал, цар хүрээний төлөө хичээн ажиллах болно” гэсэн байна. Төв хорооны хурал дөрвөн өдөр үргэлжилж маргааш шийдвэрээ танилцуулна. Таван жилийн төлөвлөгөөг Хятадын бүх Ардын их хурал буюу парламентаар хэлэлцүүлэн баталснаар хэрэгжиж эхэлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Z 2020-10-30 16:06:58
    Enenii ey hiih ni. Bidend ogt hamaagyi.
    172.68.174.125
    Мэдэгдсэн Хариулах