Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам компаниудын Шилэн дансны хөтлөлт хангалтгүй байна
Шилэн дансны хууль таван жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд,  төрийн өмчит үйлдвэрийн газар,  хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч компаниуд хамаардаг. 
Харин дээр хуулийн үйлчлэлд хамаарах зарим компаниуд Шилэн дансны хөтлөлтөө хийхгүй бол зохих хуулийн хариуцлага хүлээдэг. 


Тэгвэл хариуцлага хүлээх байгууллагууд уртаас урт жагсаалт гараад байна. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам ТӨХК, Монголын төмөр зам ТӨХК шилэн дансны хөтлөлт хангалтгүй байгаа юм. Олон нийтийн зүгээс шилэн дансанд хяналт тавих хэсэг бол таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг. Гэтэл дээрх хоёр компани энэ хэсэгт Шилэн дансны хөтлөлт огт хийгээгүй байна. Нэг үгээр энэ хоёр компани ямар худалдан авалт хийж, хааш нь хэнд хичнээн төгрөг зарцуулсан нь нууц, олон нийтэд хаалттай гэсэн үг. 




О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-10-27 19:33:00
    Мтз ххк тээврийн опёратор болно
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах