Нүүрсний орд ашиглах нэрээр  ураны хайгуул эхлүүлсэн үү

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт  иргэд нь мэдээгүй байхад “Мон Ураниум Ресурс” гэгч компани  нүүрсний хайгуул хийж байгаа  нэрээр  өрөм тавьж эхэлжээ. Ураны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компани “Нүүрсний орд ашиглах зөвшөөрөлтэй” хэмээн ирсэнд  иргэд итгэхгүй байгаа аж. Иймд тус сумын иргэд болон уул уурхайн компанийн ажилчдын хооронд үл ойлголцол үүсч суулт, жагсаал үргэлжилж байна.

“Монгол Ураниум Ресурс”   компани  2010 оноос эхлэн ураны салбарт орж ирсэн.  Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд-”Шувуун-Уул”талбайд,  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хэрмийн цагаан өндөр” талбайд, түүнчлэн Онгон, Наран, Дарьганга сумдын заагт “Хүйтэн уул  нэрээр Алтан-Овооны ар, Дарьгангын байгалийн цогцолбор  газарт тус, тус  ураны хайгуулын зөвшөөрөл авсныг  манай сонин “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” нийтлэлээрээ хүргэж байв. Тус компани Эрдэнэцагаан сумын нутагт авсан  Хэрмийн цагаан өндөр  талбайн ураны хайгуулын зөвшөөрлөө 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ныг  хүртэл сунгуулсан мэдээлэл өмнө нь гарч байсан. Харин   өнөөдөр уг газар дахь   MV-21459 тоот  ураны хайгуулын  талбайд    2019 оны есдүгээр сарын 9-нөөс  2049 оны мөн өдөр хүртэл   30 жилийн хугацаагаар нүүрс  ашиглах зөвшөөрөл олгосныг  нутгийн иргэд   мэдээгүй. Лиценз олгох асуудлаар сум, багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлээгүй гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Кк 2020-10-28 22:27:21
    Эрдэнцагааныхан бол үнэн шатаажны гарууд
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-28 04:14:38
    ийм зөвшөөрөл өгөөд байдаг дарга нарыг цааш харуулаад бай л даа. эрх өгсөн нь ингэж дураараа дурги гэж өгөөгүй ажиллаад бай гэж л сонгосон. эргүүлээд шороонд ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэд 2020-10-27 08:29:56
    Зогсоо хүмээсээ тэмцээрэй иргэдээ
    162.158.118.221
    Мэдэгдсэн Хариулах
  • о 2020-10-27 03:50:59
    Янз бүрийн лиценц, газар олголтыг болиочээ. Энэ бүгд чинь ард түмний өмч гэдгийг хуулиараа тогтоосон юм байгаа биздээ. Ухсан нүх, хордсон газартай үлдмээргүй ба...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа 2020-10-27 03:34:20
    ТӨРГҮЙ улс болжээ
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах