МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзжээ
УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.10.26/ хуралдаж, Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны шийдвэрийн талаар нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар Шүүхийн тухай багц хуулийн төслийн талаар хэлэлцсэн. Парламентад Шүүхийн тухай хоёр хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Үүнийг УИХ хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. УИХ-аас энэ хуулийн төслийн хоёр, гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлаж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай гурван хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцээд, буцаах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас ирүүлсэн хуулийн төслийн тухайд ажлын хэсэг өргөн хүрээнд ажиллах шаардлагатай гэж үзсэн юм. Энэхүү хууль нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд өөрчлөгдөж байгаа учир шүүхийн зохион байгуулалтын асуудлуудыг хуулиар нэг мөр зохицуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс Шүүхийн тухай хуулийг арваннэгдүгээр сард багтааж батлах нь зүйтэй гэж намын бүлэг үзлээ. Дэгийн тухай хуулиар хоёр хуулийн төсөл өргөн баригдсан тохиолдолд хууль санаачлагчид концепцийн хувьд нэгдэж байна уу гэдэг асуудал үүснэ. Хэрэв нэгдсэн тохиолдолд УИХ-д ажлын хэсэг гарч ажиллана. Хууль санаачлагчид концепцийн хувьд тохирохгүй байгаа тохиолдолд хуулийг буцаадаг. Засгийн газар, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжихгүй байна, концепцийн хувьд нэгтгэж явах боломжгүй гэж үзлээ. Иймд бүлгийн хурлаар хэлэлцээд, Хууль зүйн байнгын хорооны өмнөх саналын дагуу Ерөнхийлөгчөөс өргөн барьсан гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гараад шүүх, хуулийн байгууллагуудын удирдлагуудыг өөрчилдөг хуулийг өнгөрсөн 2019 оны эхээр баталсан. Энэ зөвлөмжүүдийг хүчингүй болгох тухай асуудлаар УИХ-ын 13 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг хэлэлцэх эсэхийг бүлгийн хурлаар хэлэлцэж, шүүхийн тухай хуультай хамтатган хэлэлцэх боломжтой гэдэгт бүлгийн гишүүд тогтлоо” гэв.

О.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхбат 2020-10-26 09:24:22
    Энэ МАН-ын хэд тэгж байж Саша Беловт алуулах нь дээ.
    162.158.165.141
    Мэдэгдсэн Хариулах