Г.Ганбаяр: ХААИС-ийг  Дархан-уул аймаг руу нүүлгэнэ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр  БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр ХААИС-ийг Дархан, ШУТИС-ийг Эрдэнэт рүү нүүлгэж тухай тооцоолол хийж байгаа тухай мэдээллээ.

Тэрбээр  “Их дээд сургуулиудыг баруун аймгуудад Ховд их сургуулийг түшиглэж, зүүн аймгуудад Дорнод их сургуулийг түшиглэж нүүлгэнэ. ХААИС-ийг  Дархан-уул аймаг руу нүүлгэнэ. Ирэх жил тодорхой сургуулиудыг нүүлгэнэ. ХААИС-ийн дөрвөн хөтөлбөрийг Дархан-Уул аймаг руу шилжүүлсэн. Тус дөрвөн хөтөлбөрөөр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлд элсэлт аваагүй. ШУТИС-ийг Эрдэнэтэд, Дорноговьд уул уурхай түшиглэсэн сургуулиуд, МУИС-ийг нийслэлд байлгах байр суурьтай байгаа” хэмээлээ.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-10-27 03:35:00
    Уг нь тэгмээр л байгаа юм, даанч чадахгүй л болов уу, оюутнууд бол том масс тэдний дургүйг хүргэвэл сонгуульд ялагдахын цондон, тиймээс МАН-ын зориг дутах байх ...
  • Дорнод зочин 2020-10-27 02:24:48
    ЕБ 1,23 дугаар сургуулийг Дүнжингаравын зүүн талд нүүлгэх санал байна Дээрх сургуулийн сурагчид унаа сайтай
  • зочин 2020-10-26 11:18:12
    Баячууд зайсангаа чөлөөлж баахан орд харшаа барихнээ дээ.
  • !!!!!!!!!!! 2020-10-26 09:20:28
    Зөв байна Ганбаяр одоо л зөв ярьж байна даа ажил болгочихвол ч болж байна шүү !
  • Соц үеийн оюутан 2020-10-26 08:41:24
    Багшийн их сургуулийг заавал нүүлгэ. Оюутнууд нь хамгийн чадваргүй ,маш муу ЭЕШ-ийн оноотой ордгийм Урд нь ч тийм л байсан
    • Зочин 2020-11-11 01:56:41
      Хөдөө орон нутаг руу Их Дээд сургуулиудыг гаргавал элсэгчдийн чанар сайжирна.Учир нь зөвхөн тухайн мэргэжлийг сонирхсон хүн элсэх ба чанаргүй сургуулиуд цөөрнө
      • Зочин 2020-11-11 01:58:43
        Сурах чадваргүй оюутнуудыг хөөхгүйн тулд багш нар аргаа барж суудаг нь нууц биш. Хөөвөл сургуулийн зүгээс орлого хаасан хэргээр арга хэмжээ авахуулдаг
        • Зочин 2020-11-11 02:01:03
          Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг чанаржуулж мэрэгжилтэй ажилчин бэлтгэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Аймаг бүрийн онцлогт тохирсон МСҮТ байх