А.Адъяасүрэн гишүүн 100 саяар тойргоо эргэдэг үү
 

УИХ-д нэр дэвшихээсээ эхлээд хэл дагуулж, шүүх цагдаагийн асуудалтай нэр холбогдсон нэгэн бол УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Түүний хувьд 285 сая төгрөгийн авлига өгсөн гэх асуудал өнгөрсөн хавраас эхлэн сөхөгдөж, хуулийн байгууллагаар шалгагдаж буй юм. 

Тэгвэл эрхэм гишүүнтэй холбоотой бас нэгэн таагүй баримтыг “Шилэн данс”-ны мэдээллээс харж болно. А.Адъяасүрэн гишүүн нь өнгөрсөн есдүгээр сард тойрогт ажиллах нэрийдлээр өөрийн бие төлөөлөгч Т.Эрдмаагийн дансаар нэг өдрийн дотор гурван удаа гүйлгээ хийж, 100 сая төгрөг гаргуулан авсан байна. Нэг үгээр эрхэм гишүүн Баянхонгор нутагт цөөхөн хэдэн хоног ажиллахдаа дээрх мөнгийг “үржээ”. Тойрогт ажиллаж ирээд чуулганы танхимд Баянхонгорчуудад зориулж тусгайлан бодлого хэрэгжүүлэх тухай ярьж элэг тоог болсон. 

100 сая төгрөг бол суманд хэд хэдэн айл гарааны бизнес эхлүүлэх хөрөнгө. Гэтэл А.Адъяасүрэн гишүүн ганцхан удаа тойрогтоо ажиллах нэрээр 100 төгрөг салхинд хийсгэсэн нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? Сонгогч түмний татварын мөнгийг ийнхүү баруун солгойгүй цацах нь төрийн түшээ хүний хийх үйлдэл мөн үү? 

 

О.ОНОН

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2020-10-30 06:16:02
    ed nar toirogt ajillana gej ulaas mungu avdagiin muu baij bolomgui ulsiin mungiig urdeg bx n bn shde
  • зочин 2020-10-27 01:26:45
    Төсвийн мөнгөөр тоглодог цацдаг, иддэг энэ бохир ажил байхгүй болсон цагт монгол хөгжинө.
  • зочин 2020-10-26 23:25:05
    нутгийн нэр гутаасан дампуу хүүхэн УИХ-д оржээ. Сонгогчид нь юу бодсон юм бол
  • иргэн 2020-10-26 07:19:38
    баян авгай мөнгөө үрээ л биз энэ юун сонирхолтой байна аа онон ?
    • Zochin 2020-10-26 20:55:48
      Gol ni urcen mongo ni uuriinh ni bish tatvar tulugchdiih bolohoor sonirhood bgaa yum