Улаанбаатар хотынхоо түгжрэлийг хэрхэн шийдэж болох вэ?
Мэдээж та ч гэсэн ядаж нэг удаа энэ асуултыг өөртөө тавьсан гэдэгт итгэлтэй байна.
Хотын түгжрэл дундаа бусадтайгаа л адил түгжирч яваа жирийн иргэнд бодит доорх санал байна!!

Дугаарын менежмент:

Улаанбаатар хотын автомашинуудыг 4 янзаар дугаарлья. Доорх байдлаар зохицуулья.

1.Уламжлалт цагаан дэвсгэр дээр хар шрифтээр тэмдэглэсэн дугаар

  • Энгийн иргэн аж ахуйн нэгжийн хэрэглээнд хамаарна.
  • Хотын замын хөдөлгөөнд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар оролцуулах
  • Хагас бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүдэд хязгаарлалт үйлчлэхгүй.
  • Энэ төрлийн дугаарыг олгоход хязгаар тогтоох /Жилд Улаанбаатар хотод 20 мянган дугаар олгох тэгш, сондгой дугаарын  хязгаарлалтын нөлөөгөөр/ тээврийн хэрэгслийн импорт хэт нэмэгдэхээс сэргийлэх үүднээс
  • Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг тодорхой бүсээр хязгаарлан зорчуулах /Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлүүд дугаарын менежментийн үр дүнг бууруулахаас сэргийлэх үүднээс/
 

​2.Ногоон дэвсгэр дээр цагаан шрифтээр тэмдэглэсэн дугаар

  • Байгальд ээлтэй агаарын бохирдол үүсгэдэггүй бүхий л төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарна.
  • Ямар нэгэн хязгаарлалтгүй хотын замын хөдөлгөөнд оролцуулна. Энэ дугаар нь байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдэд хамаатай.

3.Хуучин цагийн албаны гэх тодотголтой машины дугаарлалттай ижил хар дэвсгэр дээр цагаан шрифтээр тэмдэглэсэн дугаар

  • Төрийн алба болон 800кг аас дээш даацтай хувийн хэвшлийн ачаа тээврийн автомашинуудад хамаарна
  • Ажлын өдрүүдэд тэгш, сондгой хязгаарлалтанд хамаарахгүй
  • Хагас бүтэн сайн бүх нийтийн амралтын өдрүүдэд хотын замын хөдөлгөөнд оролцохгүй.


4.Цэнхэр дэвсгэр цагаан шрифтээр тэмдэглэсэн дугаар

  • Ямар нэгэн хязгаарлалтгүй зорчих шаардлагатай тээврийн хэрэгслүүдэд хамаарна.
  • Ямар нэгэн хязгаарлалтгүй хотын хөдөлгөөнд оролцоно./Төрийн мэдлийн ямар ч тээврийн хэрэгсэлд олгогдохгүй/
  • Дугаарлалтын жилийн төлбөр 50 саяаас дээш байх. /50 саяаа төлсөн хэн ч авах боломжтой байх/
Мэдээж дээрх хязгаарлалтууд онцгой, түргэн тусламж, цагдаа, цэрэг, нийтийн тээврийн хэрэгсэлд үйлчлэхгүй байх нь тодорхой.

Энэхүү дугаарын менежмент нь  Нийтийн тээвэрт:
  1. Тэгш, сондгой хязгаарлалт нь түгжрэлийг шууд захиргаадалтын аргаар бууруулна./ ойрын таван жилдээ хамгийн зөв гарц нь энэ байх болно./
  2. Түгжрэлийг бууруулснаар Улаанбаатар хотын замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээвэр зорчих боломжийг олгоно.
  3. Чөлөөлөгдсөн нэгдүгээр эгнээгээр явах нийтийн тээврийн хэрэгсэл тогтсон цагаар зорчигчдод үйлчлэх боломжтой болно.
  4. Нийтийн тээвэр тогтсон цагаар иргэдэд үйлчилж эхэлснээр иргэд нийтийн тээвэрт итгэх итгэл нэмэгдэнэ.
  5. Нийтийн тээвэрт итгэх итгэл нэмэгдсэнээр, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо өснө. /Мөн дугаарын менежментээс шалтгаалан нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо давхар нэмэгдэнэ./
  6. Нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо өссөнөөр орлого нь нэмэгдэнэ.
  7. Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээнд түгжрэлгүй зорчсоноор шатах, тослох материал хий агаарт үрэгдэх нь багасч үр ашигтай ажилдаг болно.
  8. Нийтийн тээвэр орлого сайтай үр ашигтай ажилдаг болсноор парк шинэчлэлтээ өөрийн хөрөнгөөр шийдэх боломжтой болно. / Эх орны үйлдвэрт олон тооны автобусны захиалга хийгддэг болно./ми  и
  9. Нийтийн тээвэр Хот, Улсын төсвөөс датаас авах бус, эсрэгээрээ төсөвт орлого оруулдаг болох цаг ирнэ.
Байгаль орчинд:
  1. Агаарт түгжрэлээс болон цацагдаж буй хорт утаа, хүнд металын хэмжээ 3 дахин буурна.
Эрүүл мэндэд:
  1. Дугаарын менежмент хэрэгжиж эхэлснээр Улаанбаатарчууд нийтээрээ тодорхой хэмжээнд идэвхтэй хөдөлж эхлэнэ.
  2. Автомашинаас ялгардаг хорт утаа, хүнд металын хэмжээ багасах мөн нийтээрээ идэвхтэй хөдөлгөөнтэй болсноор эмийн хэрэглээ багсана, урт насалдаг болно.
  3. Улаанбаатар хотын иргэн болгон түгжирч өнгөрөөх байсан 2 цагаа өөртөө бонус болгон авна.
Монгол Улсын эдийн засагт:
  1. Түгжрэлээс болон агаарт хий шатааж буй 320 сая доллараа дугаарын менежмент хэрэгжсэнээр Монголчууд бид нийтээрээ хэмнэнэ. /Энэ багагүй мөнгө эх оронд маань үлдэнэ./
  2. Дугаарын менежментийг хэрэгжүүлснээр Дэлхийн Худалдааны Байгууллагын өмнө хүлээсэн чөлөөт худалдааг хязгаарлахгүй байх үүргээ зөрчихгүйгээр автомашины импортод хязгаар тавьж чадна. /Ингэснээр жилд 300 орчим сая доллараа бас хэмнэж болно.
Дээрх дугаарын өөрчлөлтийг хийснээр
  1. Агаарын чанараа дээшлүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитойгоор баталгаажуулна.
  2. Монгол Улс нефть импортод төлдөг 1 тэрбум гаруй доллараас 320 сая долларыг нь, автомашин импортод төлдөг 400 гаруй сая доллараас 300 орчим сая долларыг эх орондоо үлдээх боломжтой болно.
  3. Импортоос ухаалгаар хэмнэж үлдсэн 620 сая гаруй доллар төлбөрийн тэнцэл ашигтай гархад нөлөөлөнө.
  4. Төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар Монгол төгрөгийн худалдан авах чадвар нэмэгдэнэ.
Үүнийг хэрэгжүүлхэд нэг ч төгрөг шаардлагагүй зөвхөн салхи сөрөгч байх шаардлагатай.
З.Лхагвадорж
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine