Ш.Батхүүд ял оноож, Д.Сумъяабазарыг хотыг даргаар сонгосон долоо хоног

Орон нутгийн сонгууль дагасан шийдвэрүүдтэй долоо хоног өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан хуралдаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож, тангаргаа өргөсөн Д.Сумъяабазарыг хотын дарга болгох шийдэлд хүрэв. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгож, Д.Сумъяабазарыг хотын мэрт дэмжлээ

НИТХ-ын Анхдугаар хуралдаан баасан гарагт боллоо. Энэхүү хуралдаанаар орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн НИТХ-ын төлөөлөгчид бүрэн эрхээ баталгаажуулсан юм. . НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН найм, ХҮН гурван суудал тус тус авсан. Иймээс НИТХ-д үнэмлэхүй олонхи болсон МАН-аас НИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг санал болгож хэлэлцүүлсэн юм.

Хуралдаанаар НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын төлөөлөгчдийн 84.44 хувийн саналаар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжлээ.

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээлээ

Долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан. Харин өнгөрөгч долоо хоногт ийнхүү АН-ын гишүүнчлэлээ дахин сэргээлээ. Тэрбээр энэ үеэрээ “Гишүүний хувьд намынхаа ажилд оролцоно. Одоо жирийн иргэний журмаар намынхаа, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гарлаа

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, “Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын 14 хоногт хянан хэлэлцлээ.

1. Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг бусадтай бүлэглэн Төрийн банкинд 51,596,943,659.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

2. Шүүгдэгч Ш.Батхүү нь “Жаст групп”-ын Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” ХХК-ийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудтай бүлэглэж хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэн тохирч “Стандарт” банктай хуурамч зээлийн гэрээ байгуулж их хэмжээний зээл авч, Лондоны арбитрын шүүхийн шийдвэрээр их хэмжээний хохирлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол банкнаас олгох баталгааг гаргах зөвшөөрөлгүй атлаа хуурамчаар банкны баталгаа гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Хуурч, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилж “Шунхлай групп”-д их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Ш.Батхүүд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/ 2 жилийн , мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн , /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ 23.22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ 2 жилийн, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар / Мөнгө угаах/ 1 жилийн хорих ялаар шийтгэхээр ялын саналыг шүүхэд гаргажээ. Шүүх прокуророос гаргасан ялын саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батхүүгийн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоон шийдвэрлэжээ.

3. Шүүгдэгч Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар, шүүгдэгч Б.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар, шүүгдэгч Г.Амарбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ш.Батхүүд давуу байдал бий болгох зорилгоор дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ш.Батхүүгээс Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 140,011,117,267 төгрөгийг гаргуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн байна.

МАХН-аас гарч МАН-д орсон Э.Магнайбаярын шийдвэр шуугиан дэгдээв

АН, МАХН, ШИНЭ намууд албан бус эвсэл байгуулж, энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцсон. Гэтэл сонгуульд ялалт байгуулсан Э.Магнайбаяр МАХН-аас гарч МАН-д орсон нь намынхнаа болон АН-ын гишүүд дэмжигчдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэв. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баянгол дүүрэгт МАН-20, АН-18, ХҮН-2, МАХН-1 суудал авсан. Тус дүүрэг 41 мандаттай. Харин. Баянгол дүүрэгт МАХН-аас Э.Магнайбаяр нэр дэвшин дүүргийн ИТХ-д суух эрхээ олж авсан. Гэхдээ тэр МАН-д засаглах эрхийг “бэлэглэн” бууриа сэлгэх шийдвэр гаргасан юм.

О.Онон
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-10-26 01:29:14
    нохой зондоончин арай нохойтоод байх юм биш биз. хуювцасны гол л байсан даа.
  • Өргөө 2020-10-25 05:10:05
    100 жилийн ойгоор бүгд өршөөлд хамрагдана .
  • ө 2020-10-24 10:38:34
    Өмнөх ажлаа олигтой хийж чадаагүйгээс гадна, луйврын хэрэгтэй хүнийг хотын даргаар томилсныг ард түмэн ойлгохгүй байгаа нь аргагүй ...
  • Zochin 2020-10-24 03:09:24
    Ж.Сүхбаатар гэгч нөхөр Сумьяаг долигнож мөн хуцаж бөгс долоож бнаа юу тохирсийн вэ Хүний тоглож хэлснийг нэг их юм бодоод жинхэнэ баас бнадаа ха3 хэр хол явах б...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах