Хятадын хэвлэл: ''Mongolian Airlines''-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

Энэ  сарын 14-ний өдөр “Монголиан Эйрлайнс” компанийн Хөх хот руу хийсэн OM223 дугаартай нислэгээр ирсэн таван хүнээс коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл Хятадын зарим цахим хуудсанд гарчээ. Тодруулбал, тус улсын baijiahao.baidu.com, weibo.com, chineseinla.com, china.huanqiu.com гэсэн хятад хэл дээрх сайтад  “Улаанбаатараас Хөх хот руу аравдугаар  сарын 14-нд ирсэн “Mongolian Airlines” компанийн OM223 онгоцонд байсан таван зорчигчоос шинэ төрлийн коронавирусын халдвар илэрлээ. Тиймээс энэ сарын 20-ноос нэг долоо хоногийн хугацаагаар энэ чиглэлийн нислэгийг зогсоох шийдвэрийг Иргэний нисэхийн ерөнхий газар гаргалаа. Мөн COVID-19-ийн халдвартай зорчигч тээвэрлэсэн “Ethiopian Airlines”, “China southern”-ийг таван долоо хоног, “Saudian Arabian Airlines”, “Vietnam Airlines”-ийн нислэгийг  нэг долоо хоногоор зогсоолоо” хэмээн мэдээлжээ. Энэ талаар ИНЕГ-ын ХМОНХ-ээс тодруулахад “Москвагаас Хөх хот руу транзит нислэг үйлдсэн онгоц Чингис хаан нисэх буудлаас шатахуун цэнэглээд хөөрсөн. Зорчигч бууж, суугаагүй.Тухайн үед Хөх хот руу хуваарьт нислэг байгаагүй” гэсэн мэдээллийг өглөө.

Харин  ЭМЯ-ны ХМОНХХ-ээс тодруулахад “Москвагаас Хөх хот руу транзит нислэг үйлдсэнийг хүмүүс буруу ойлгоод байна.  Манай онгоц аравдугаар сарын 15-нд Хөх хотоос Бээжин рүү нисээд тэр оройдоо Улаанбаатарт ирсэн гэдэг нь худал. Таван зорчигчоос коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл” гэсэн тайлбарыг өглөө. Харин МИАТ ТӨХК “Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ААН-ийн хүсэлтийн дагуу аравдугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын иргэдийг БНХАУ руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн. Энэ нислэгийг Боинг-767 маягийн агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд түлш цэнэглэсэн. Энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буугаагүй. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан ч Хөх Хотод COVID-19-ийн шинжилгээ хийлгэхэд БНХАУ-ын таван иргэ­нээс халдвар илэрсэн байна. Тиймээс “Mongolian Airlines”-ийн нислэгийг нэг долоо хоногоор зогсоосон. Нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүний шинжилгээгээр COVID-19-ийн халдвар илрээгүй” гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-10-26 10:52:17
    ОМ дугаартай онгоц Москва Хөх хот чиглэлд ниссэн гэдэг үлгэрт итгээд амь насаараа дэнчин тавьж бна. Монголд дотоодод халдвар бгааг хүлээн зөвшөөр.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • о 2020-10-25 05:10:02
    Шөнийн цагаар шалгалттай, шалгалтгүйгээр нууцаар хятадууд оруулж ирж байгаа хүмүүс энэ хариуцлагыг үүрэх ёстой, өөр хаанаас вирус гарч ирэх юм бэ...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-25 03:15:35
    Хэрэв халдвар дотоодод тархсан нь үнэн бол зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Энэ өвчин дэлхийгээр нэг тархаад байхад манайд тархсан байлаа гээд гутамшиг биш шүү дээ. ...
    103.22.201.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Зараа 2020-10-24 04:04:10
    Манай онгоцыг бузарлаад хаясан байншд, ккк
    172.68.146.125
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-23 08:47:39
    Пээ онгоцоо яаж цэвэрлэж авнаа
    162.158.165.185
    Мэдэгдсэн Хариулах
    • бас л зочин 2020-10-23 13:43:45
      чухам аа чухам, сайн л цэвэрлээрэй
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах