Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонголоо
НИТХ-ын Анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд НИТХ-ын сонгуулийн үр дүнд танилцууллаа. Дараагаар нь НИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг батлав.

Ингээд хуралдааны дараалал ёсоор НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Улмаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 84.44 хувийн саналаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонголоо.  

ОВОГ НЭР:
 
Жанцангийн БАТБАЯСГАЛАН

ТӨРСӨН ОН:

1983 оны 07-р сарын 12-ны өдөр
 
БОЛОВСРОЛ:

1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль
1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
2000-2004 онд “Түшээ” дээд сургууль
2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль

ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

Эрх зүйч, Хууль зүйн магистр

АЖИЛ ЭРХЛЭЛТ:

2004.07-2006.07 онд УИХ-ын Тамгын газар
2006.07-2008.07 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
2008.09-2012.09 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2008.09-2012.09 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

СОНГУУЛЬТ АЖИЛ:

2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон


О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine