13 өдөр үргэлжилсэн Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр
Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэргийг өчигдөр шийдвэрлэв. Шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд энэ сарын 05-ны өдрийн 10 цагт эхэлсэн бөгөөд нийт арвангурван өдөр үргэлжилж шийдвэрээ гаргалаа.
 
 Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Ш.Батхүүд найман жилийн ял оноож, Ч.Ганзориг, Г. Амарбат, Б.Мөнхжаргал нарыг гэм буруутайд тооцсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Г.Алтан, Э.Сүрэнг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн үзэж,  цагаатгалаа.

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү анх 2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулаад авчихсан гэж байгаа. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Үүнээс үүдэн Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд хүртэл дуудагдсан.

Гэсэн ч хууль, шүүхийн байгууллагаас  Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй  өнөөдрийг хүрээд байсан юм.
 
Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
 
“Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,
 
Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлээд байсан юм.


О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Миний санал 2020-10-25 14:27:15
    Ene bol 49 +2 hubiin taktikiin toglolt baib. hench uuniig anzaarsangui
  • иргэн 2020-10-24 08:54:47
    Энэ хүн ганцаараа энэ бүгдийг хийж зохион байгуулаагүй, тэр гэрээнүүдийг хуурамч гарын үсгээр ийм их мөнгөний асуудлыг хийсэн гэдэг худлаа, том дарга нар холбо...
  • бат 2020-10-24 06:52:48
    монгол сөнөжээ бослого гаргая
  • guest 2020-10-23 18:55:18
    ulsaa hohirolgui bolgoots. shuuhiin shiidver hargasan ulsuud huviasaa tuluh um uu?
  • Батхүүг насаар нь хорь 2020-10-23 11:45:39
    Ингэж шүүх юм бол бослого удахгүй гарна.Эх орныг зарсан хүмүүс нэг хүн алсан хүнээс хэд дахин хөнгөн ял авч тусгай газар эмчилэгдэж б.гаад суллагдаж б.на.Дарга ...
  • ард түмэн яанаа 2020-10-23 11:09:03
    төрийн 3 өнд-лөгөө монголд хууль гэж алга мөнгөтөй нэгэн ялаад мөнгөгүй хүн бол бүх зүйлээ алдаад өнгөрөх юм байна шүүхийхэн авилгачид болсон байна яасан ца-гүй...
  • яана даа 2020-10-23 07:26:37
    МОНГОЛын шүүхийг цэвэрлэх цаг болсон. ИЙМ АВЛИГАД идэгдсэн шүүхтэй хол явахгүй
  • Zochin 2020-10-23 07:16:16
    Ийм шүүх засаглалтай улсдаа тэр Ганзориг Алтан нар яагаад цагааддаг бна аа Батхүүгийн багийн идсэн мөнгийг эцэст нь татвар төлөгч нар төлөөд цайрах юм бна л даа...
  •  2020-10-23 03:48:09
    эрлэг ирээд аваасай. бүгд хүсэж залбир.
  • Shalgaa naadahaa ! 2020-10-23 01:14:42
    Ulsiig Hohirolgui bolguulaachee !!!! Ard tumen shaardaj b na shuu !!! Muu Luivarchidiig davraagaad baigaa huniig ni Ard tumen harj baigaa shuu !!! Bitgii davar...
  • зочин 2020-10-23 00:57:06
    Шүүх гэдэг байгууллага сүрийг үзүүлж үзүүлж тэг цэг дээр буув. мөнгөтэй хүмүүс ялаас мултрав уу. яаж...
  • ? 2020-10-23 00:32:28
    Улсаас гаргасан 40 сая долларыг хэн төлөх юм бэ???