
Монголын Үндэсний Цирк
10:00цагт 300 циркчин цуглаж мэдээлэл хийнэ. Мөн Соёлын яаманд шаардлага хүргүүлнэ. Утас: 88199996
МҮЭХ
10:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны хурал болно.
Сүхбаатарын талбай
11:30 цагт Монгол Улсад Генерал цол бий болсны 76 жилийн ойн хүрээнд Монгол Улсын генералууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудыг хүлээн авч уулзана.
14:00 цагт "Идэвхтэй алхалтын 10 хоног" аяны хүрээнд "Ахмадын явган аялал" арга хэмжээ нээлтээ хийнэ.
МҮХАҮТ
14:00 цагт Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал болно. Утас: 99090339
“UBS” ТЕЛЕВИЗ
16:00 цагт Манай улсад 60 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын нөхөрлөл, хамтын ажиллагааны өдрүүд” өнөөдрөөс ирэх арваннэгдүгээр сарын 23-нд болно. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болох бөгөөд “UBS” телевиз Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
С.Цог