
ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба
09:00 цагт ЦЕГ, ХЭҮК хамтран "Эрүүдэн шүүхээс ангид байх нь" сургалт алба хаагчдад зохион байгуулна.
МУИС-ийн Номын сан
09:00 цагт МСНЭ, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XI форумыг "Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа" сэдвийн дор цахимаар зохион байгуулна. Утас: 99097968, 94111727
BLUE SKY
09:00 цагт “Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн болно.
ТУУШИН зочид буудал
09:00 цагт “Барилга байгууламжийн чанарыг хэрхэн сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх "Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн" болно. Утас: 88082470 91119757
ШУА-ийн шинэ байр
10:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган эхэлнэ. Энэ үеэр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно. Утас: 98119897, 99717977
Нийслэлийн иргэдэд үйлчлэх нэгдсэн төв
10:00 цагт Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болно.
Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагийн мэдээллийн төв
10:20 цагт Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор гаргаж буй нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээний талаар “Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо” төрийн бус байгууллагаас үзүүлэн танилцуулж, хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 89897103
Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төв
12:00 цагт Хорт хавдартай хүүхдүүдийн эцэг эхчүүд нийлж, нэг нэгнээ дэмжих бүлэг байгуулж, аян өрнүүлж буй талаараа мэдээлэл хийнэ. Утас: 350002
Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ болон түүний өмгөөлөгч, "Сүхбаатарын хүүхнүүд" хөдөлгөөн, сэтгүүлчдийн "Талын түрлэг" бүлгэм мэдээлэл хийнэ.
С.Цог