Эмийн худалдааг хуульчилна
Цахим орчинд хийгээд рм радиогийн зарын ихэнхийг эмийн бүтээгдэхүүний сурталчилгаа хяналтгүйгээр иргэдэд хүрсээр байна. Тэгвэл энэ асуудлыг цэгцлэх хуулийн төслийг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг энэ долоо хоногоос эхлэн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон.

Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр хүлээх хариуцлага, Эмийн зөвлөлийн гишүүний шалгуурыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж хэрэглэхээр заасан байна.

Эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар, удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нараас эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалт энэхүү хуулиар боловсронгуй болох юм. Энэ зохицуулалтын хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана гэх мэт хэт дөвийлгөсөн сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт хийгдэх юм.

Түүнчлэн эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эм хүлээн авах эрх зүйн орчин бүрдэхээр төсөлд тусгажээ.

Энэхүү хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудал болох эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
 

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-10-24 04:39:31
    emiin chanart anhaarch uniig tsegtsleh ni mash chuhal daruihan shiideh heregtei
  • зочин 2020-10-20 06:43:04
    Илгээлтээр эм авбал хэцүл болно доо.
  • зочин 2020-10-20 04:16:02
    эмийн худалдаанаас нөат гүй зөвхөн сугалаа өгдөгийг зогсоо нөат тэй болго эм дамлаж маш их ашиг олдог газар бол эмийн сангууд