Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Алтаншагай нарын нэрс хотын даргад яригдаж байна
Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн дүн гарахад нийслэл МАН ялалт байгууллаа. Бүр тодруулбал НИТХ-ын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд нь МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан юм. 
Харин одоо нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэн томилогдох вэ? гэх асуулт, таамгууд цахим орчинд өрнөж байна. Тухайлбал, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Дагва, хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан,  нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай нарын нэр яригдаж эхлээд байна. Ийнхүү хотын даргад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн тухай товч мэдээлэл хүргэе.
 
Р.Дагва дахин хотын даргад нэр нь яригдаж эхлэв
 
Хотын дарга С.Амарсайханыг ажлаа өгөхөд ИТХ-ын дарга Р.Дагвыг түүний оронд томилогдоно гэх мэдээлэл гарч байв. Тэгвэл энэ удаад хотын дарга болох магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдээд байна. 
Р.Дагвын хувьд МУИС төгссөн.  Эрх зүйч мэргэжилтэй. МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ-т ажилласан туршлагатай. Харин улстөрийн албан тушаалын хувьд МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад нийслэлийн ИТХ-ын даргаар томилогдсон юм. 
 
Ж.Батбаясгалан хотын даргын албаа шинжлэх үү

Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Баясгалан хотын дараагийн дарга болох магадлалтай хүмүүсийн нэгд зүй ёсоор багтаж байна. Түүний хувьд өнгөрсөн хавар С.Амарсайханаас үүрэгт ажлыг нь хүлээн авсан юм. Харин ирэх өдрүүдэд энэ албаа шинжлэх эсвэл хэн нэгэнд хүлээлгэн өгөх үү гэдэг нь тодорхой болно. 
Ж.Батбаясгалангийн хувьд эрхзүйч мэргэжилтэй. УИХ -ын гишүүний бие төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаад нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болоод байгаа билээ. 
 
 Д.Сумъяабазарын баруун гар Н.Алтаншагай хотын дарга болох уу

Нийслэлд МАН засаглах эрхтэй боллоо гэх яриатай зэрэг нийслэлийн МАН-ын орлогч дарга Н.Алтаншагайг нийслэлийн Засаг дарга болно гэх яриа нийтэд хүрэв. Түүний хувьд ажилласан туршлагаас илүүтэй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ойрын хүн гэдгээрээ танил болсон нэгэн. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоос суга дэвшиж нийслэлийн намын даргын орлогчоор томилогдсон албан тушаалын одтой нэгэн. Харин одоо түүнийг нийслэлийн Засаг даргаар томилогдохоор болсон тухай мэдээлэл түүний хүрээнийхнээс олон нийтэд хүргээд байна. 
 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baldan 2020-10-20 00:49:18
    Batbaysgalan Badamjunaigiin savar ...
  • Хотын иргэн 2020-10-19 09:00:35
    Хотын даргыг хотын иргэд сонгодог болох нь зүйтэй шүү.
  • иргэн 2020-10-19 06:56:41
    cолонгосчуудын гар хөл дагва өгөр толгой лав биш шүү.
  • зочин 2020-10-19 06:40:06
    энэ хэд дотороо хотын ажилтай арай их зууралдсан нь Батбаясгалан байх шүү. Манай Дагва саяхан л улаан хацарт Батбаярын маань жолооч байсан хүн
  • Миний санал 2020-10-19 06:02:38
    Та 3 гарч ирсэн замнал чинь мэргэжлийн биш намчин, цүнх баригч юм.хотын дарга бол орчин цагийн хот төлөвлөлт, нийтийн аж ахуй, инженерчлэл мэргэжлийн
  • х 2020-10-19 05:58:26
    Батябаясгалан л дээр дээ
  • Наран 2020-10-19 02:45:24
    бадамжунай энхболд нарын хүн батбаямгалан болохгү.
  • bataa 2020-10-19 01:41:10
    Batbayasgalan boloh ni zuv.
  • Миний санал 2020-10-18 23:55:59
    Улаанбаатар хотын дарга бол Орон сууц нийтийн аж ахуй, хот төлөвлөлт мэддэг, инженерийн шугам сүлжээний мэргэжилтэй хүн байх ёстой.. Хот төлөвлөлт ....
  • Bebe 2020-10-17 15:12:16
    Batbayaslan n deer bhoo. Zaluu humuust ajlaa uguuch.
  • Зочин 2020-10-17 12:32:41
    Батбаясгалан нь дээр дээ
  • Dagva 2020-10-17 12:20:01
    Dagva arai noen nuruutai bololtoi
  • Zochin 2020-10-17 10:21:40
    Батбаясаглан хамаагүй дээр дээ хорын дарга Батбаясаглан
  • Zochin 2020-10-17 10:12:07
    Altanshagai bolvol Sumyabazartai hotiig tsolmoj duusgah bolno
  • СҮРЭНЖАВ,С 2020-10-17 04:32:10
    ХОТЫН АСУУДАЛ УЛС ТӨР БИШ ИРГЭН ОРШИН СУУГГЧДЫН АСУУДАЛ ТУЛ СБД-ЫН 4-Р ХОРОО 40 МЯНГАТЫН ГАЗРЫН ЗАХИАРМЖ ХҮНГҮЙ БОЛГОСОН ХҮН ЗАСАГ ДАРГА БОЛНО ДОО,,,,,,
  • Зочин 2020-10-17 04:05:02
    Хувийн хэвшлийн түншлэлийг хамгийн дэмжигч хүн бол Дагва дарга. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр УБ хотын хөгжлийн төсөөлөх аргагүй гэж үздэг. Хувийн хэвшлийнхн...
  • Mongol 2020-10-17 03:19:04
    Hotiin darga Niisleliin irgediin tuluulugchdin huralin darga Dagwa ni songogdson n der nas ah ajilin turshlagatai shudraga hun
  • Уншигч 2020-10-17 02:21:17
    Нэг хүний кармааны хүнийг гаргаж бхаар хуучин удирдаж бсан Батбаясгалангаар нь томилчихоосой доо. Ядаж цаашид юуг хийх ёстойгоо гадарлаж бгаа даа.
  • зочин 2020-10-17 00:59:27
    Алийн ч сонгосон өнгөрсөн 4 жил мэт өнгөрөх нь тодорхой.Хөгжил гэдэг нийт хүмүүст эрч хүчийг бий болгосон нөхцөлд ирдэг юм.Удирдлагын гол үүрэг нь тэр.
  • Зочин 2020-10-16 10:56:05
    Туршлагыг харж л сонгох хэрэгтэй дээ энэ МАН
  • Зочин 2020-10-16 10:43:40
    Алтаншагай гэж хэн бэ Сумъяабазарын вант улс уу Ажлын дадлага, туршлагатай Батбаясгалан, Дагва, Батсүмбэрэл гээд хавьгүй илүү залуучууд байнаа. Зөв сонгоосой.
  • ? 2020-10-16 10:02:53
    Эднээс арай олигтой хүн алга уу?
  • зочин 2020-10-16 09:10:22
    ажлын туршлагыг харж сонгоосой