Баянгол дүүргийн хувь заяаг ХҮН “шийдэх үү”
Орон нутгийн сонгуулийн санал хураалт өчигдөр 20.00 цаг хүртэл үргэлжилж, дүн гарлаа. Урьдчилсан дүнгээр нийслэлд МАН ялалт байгуулав. Гэхдээ МАН нийслэлд засаглах эрхээ дангаараа авч чадсан гэж хэлэхэд эрт байна. 

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгуулсан учир тэд эрх мэдлийг гартаа авна. Харин нийслэлийн Баянгол дүүрэг эргэлзээ дагуулж байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт АН ганцхан суудлын зөрүүтэй ялагдал хүлээсэн юм. Тус дүүрэг 41 мандаттай. Үүнээс МАН-20 АН-18 ХҮН-2 МАХН-1. Олонхи 21-ээс дээш бүрдэнэ. МАХН-ын нэг гэрээнийхээ дагуу АН талд гарч 19. Тэгэхээр ХҮН-ын хоёр төлөөлөгч хаашаа нийлэхээс тус дүүрэгт аль нам эрх барих нь шийдэгдэнэ.

Бүр тодруулбал АН+МАХН+ХҮН гэх хувилбар МАН-ын Засаглах эрхийг боомилж болно. Харин МАН+ХҮН гэсэн хувилбараар МАН-д эрх мэдэл ирнэ. Нэг үгээр ХҮН-ын хоёр төлөөлөгчийн шийдвэр МАН, АН-ын хувь заяаг шийднэ.  

Ийнхүү үнэ хүрэх суудалд “тухалсан ХҮН-ын хоёр төлөөлөгчийг танилцуулъя. 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд ХҮН-аас гуравдугаар тойрогт С.Соёмбо, Н.Энхчимэг нар нэр дэвшин өрсөлдсөн байдаг. Улмаар тэд олонхийн саналаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах үүрэг хүлээгээд байна. Тэдний товч танилцуулгыг хүргэе.


СОРОГИЙН СОЁМБО 

-ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийн төгссөн. Мэдээлэл технологийн сүлжээний инженер, Уул уурхай барилга угсралтын цахилгаан, автоматжуулалтын инженер хийсэн туршлагатай 


НАМСРАЙЖАВЫН ЭНХЧИМЭГ

-Санхүү эдийн Засгийн дээд сургууль, Удирдлагын академи, Сиднейн их сургуулийг дүүрэгсэн. Хасбанкинд Зээлийн мэргэжилтэн, Ашигт малтмал газрын тосны газар мэргэжилтэн, Дэлхийн банкны боловсролын чанарын шинэчлэл төсөлд санхүүгийн зөвлөхийн алба хашиж байсан гэх намтартай. 






О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Билгээ 2020-10-19 07:00:34
    Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хамжлагаас арайхийж нэг юм гарсан юм байх гэж бодсон чинь бас сайн гарч амжаагүй юм уу.
  • зочин 2020-10-19 06:09:16
    баянгол дүүргийг Эрдэний хаанчлалаас чөлөөлсөн нь дээр байхаа
  • зочин 2020-10-19 03:08:29
    МАН суганы үс байхаа, АН саналыг хуваах гэж худлаа шударгаёс ярьсан баагийнууд. Нарөнбаяр мэтийн худлаа, хужаа нөхдүүд
  • Хэн 2020-10-19 02:35:18
    ХҮН ий Үнэн төрх эндээс харагдана. Комунистуудын Суганы үсүү, ЭСВЭЛ Ардчилал, хүний эрх эрх чөлөө, Хувийн өмч дээдэлэх үү.
  • Хн 2020-10-19 02:32:20
    ХҮН чинь МАН хүүхэлдэй. Тэндээс Ивээдэг суганы үснүүд. Та нар хараарай. Одоо үнэн төрх гарч ирнэ
  • bat 2020-10-18 18:30:30
    Ta 2 bayjij av! Ahin iim bolomj oldohguiee!!! Hovor bolomjoo buu aldaarai!!!
  • sanal kkk 2020-10-18 14:51:15
    zoss 2 urvagch oldoh biz alban tushaalaar argamjaaz og ho
  • sanal 2020-10-18 10:26:18
    AN Ardchilsan namtai hamtran zasaglah ni zob hubilbar, shantaajnii nam hol bai kkk
  • Zochin 2020-10-17 03:26:45
    MAN zassglah yostoi.
  • Yu ve 2020-10-16 09:51:08
    Olonhi ni songogoh yustoi shuu. MAN alintai ni hamsah ve gedgee shiideh yostoi
  • 12 2020-10-16 07:01:12
    ХҮН-ий 2 гишүүн аль талд биеэ худалдахаас засаглал хамаарна. Аль хэр үнэ хүргэхийг ажиглацгаая. Үнэн зөвийн талд дотоод сэтгэлээ мэдэрч оролцоорой доо.