
Хэдхэн хоногийн өмнө циркчид 80 жилийн ойн баяраа майханд угтсан тухай мэдээлэл циркийн урлагт дуртай хэн бүхний сэтгэлийг гонсойлгосон. Тэгвэл дахин нэг таагүй мэдээ цахим орчинд тархаад байна. Энэ нь циркийн барилгыг дотроос эхлэн нурааж байгаа үйл явц юм.
Манай улс бол зориулалтынх нь дагуу барьж байгуулсан циркийн байртай, сургуультай гээд түүх намтар сөхвөл олон зүйлийг хэлж болно. Монголын гайхамшигт циркийн урлаг гэдэг үг зүгээр нэг нэр төдий зүйл биш юм.
Харин одоо Монголын гайхамшигт циркийн урлаг харамсалтайгаар устан үгүй болж байна. Өнөөдрөөс 13 жилийн өмнө циркийн байрыг Японы Их аварга Д.Дагвадорж менежментийн хувьчлалаар өөрийн болгосон.
Үүний дараа циркийн байр дэлгүүр, банк гээд хувийн хэвшлүүдэд түрээсэлдэг байр болон хувирсан. Харин одоо энэ байрыг дотроос нь эхлэн нурааж байна. Уг барилгыг бол тоглолт, үзүүлбэрүүддээ зориулсан тусгай зориулалтаар бүхий хэсгүүд бүгд устан үгүй болж байна. Циркийн барилга бол Монголын томоохон соёлын өв. Гэтэл энэ соёлын өв дотроосоо эхлэн устаж байна.
Чухам яагаад энэ барилга ийнхүү дотроосоо эхлэн сүйтгэгдэж байгаад эзэн суусан Их аварга болон түүний гэр бүлийнхэн ямар нэг тайлбар өгөх биз ээ!!!!
О.ОНОН
Оллоо.мн