Дорнод аймагт боом өвчин илэрчээ
Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багаас мал, амьтнаас хүнд халдварладаг боом өвчний арьсны хэлбэрийн сэжигтэй тохиолдол илэрч 2014 оны 09 дүгээр сарын 28-ны орой түргэн тусламжаар ирсэн 1 иргэнийг Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шаардлагатай үзлэг, шинжилгээ, судалгааг хийсэн. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид онош баталгаажуулах сорьц, материалуудыг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явуулж 2014 оны 10 дугаар сарын 03-ны орой шинжилгээний дүгнэлтэнд боом өвчний үүсгэгч Bacillus anthracis нян илэрч боомын арьсны хэлбэрийн тохиолдлын онош батлагдсан байна. Одоогоор холбогдох байгууллагууд халдвартай бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, хорио цээр тогтоогоод байгаа аж.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.