УИХ-ын дарга саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн 29-17-1 дүгээр хэсгийн санал авах байранд очиж, санал өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын Засгийн газрын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, нөгөө талаар нутгийн өөрөө удирдах ёсны хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой сонгууль гэдгийг онцлоод иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалав.

Тус хэсгийн хороонд нийт 1979 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд 12.00 цагийн байдлаар ирц 10 гаруй хувьтай байна. Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг тус хэсгийн хорооны нарийн бичгийн дарга Д.Дагинцоо хэллээ. 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-10-15 10:39:39
    манай спикер энэ өвөрмонгол малчны дээлээ хэдэн жил өмслөө ёстой дуунд гардаг энэ дээлээрээ хичнээн жил гоёлоо доо эсвэл ижилхэн баахан дээл хийлгэсэн юм уу